ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тэтгэврийн насанд хүрсэн оросуудын 50 хувь нь эхний жилдээ үргэлжлүүлэн ажилласаар байдаг ажээ.
ОХУ-ын Геронтологийн /насжилтыг судлах ухаан/ эрдэм шинжилгээний төвийн захирал дозтор Ольга Ткачевагийн үзэж байгаагаар тэтгэврийн нас ойртож байгаа хүмүүсийг ихэнх нь депресст ордог байна. Ажилгүй болно гэсэн бодол сэтгэл зүйг тогтворгүй болгож, зарим хууч өвчнийг сэдрээдэг бөгөөд хамгийн гол нь хүн өөрийгөө хэрэггүй болсон гэж бодож эхэлдэг байна.
“Тэтгэврийн тогтолцоо илүү хүнлэг байж, нас ахих тусам үзүүлэх халамж үйлчилгээг нэмэгдүүлж, тэтгэврийн хэмжээ нь нэмэгддэг байх ёстой. 70 нас хүрэхэд хүнд эрүүл мэндийн болон нийгмийн тусламж зайлшгүй хэрэгтэй болдог. Энэ үед нь тэтгэврийн хэмжээ амьдралд нв хүрэлцдэг байх ёстой” хэмээн Ткачева РИА Новостид ярьжээ.
ОХУ-ын Засгийн газар тэтгэврийн насыг уртасгана хэмээн мэдэгдээд байгаа. Ирэх 2019 оноос тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар уртасгах бөгөөд эрэгтэй хүн 65, эмэгтэй хүн 63 нас хүрч тэтгэвэрт гарах юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ