Ньюс хөтөч: Яармагийн гүүрийн зорчих хэсгийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Яармагийн гүүрийн зорчих хэсгийг нээнэ

Ньюс хөтөч: Яармагийн гүүрийн зорчих хэсгийг нээнэ

ӨНӨӨДӨР

Аргын тооллын 7 сарын 9, Сумъяа гараг. Билгийн тооллын 26, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • Хүй долон худагт хурдан морины уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэх, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, мөн Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хэсэг ажиллаж байна.

11.40

  • Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээж, хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэлнэ.
  • Төрийн шагнал гардуулна.

 13.00

  • Хуульчдын холбооны шалгалтыг 2018 оны есдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал ‘Хуульчдын танхим’-д болно.

15.00

  • Үндэсний их баяр наадмын “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн  тоглолт МҮЭСТО-нд болно
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж