Энэтхэгт “WhatsApp”-аас болж 18 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

Энэтхэгт “WhatsApp”-аас болж 18 хүн нас баржээ

Энэтхэгт “WhatsApp”-аас болж 18 хүн нас баржээ

Энэтхэг улсад энэ он гарснаас хойш “WhatsApp”  аппликейшнтэй холбоотой 18 үхэл бүртгэгджээ. Учир нь оргүй цуурхал, худал мэдээ мэдээлэл хүмүүсийн дунд үймээн самуун дэгдээж улмаар алтан хүний аминд хүрчээ. Ихэвчлэн “хүүхэд хулгайлагч” гэх худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл тухайн аппликейшныг хэрэглэж буй хүмүүст хүрдэг. Чухам эндээс л худал мэдээлэл, цуурхал дээр суурилсан гэмт хэргүүд Энэтхэг улсад гарах болсон байна.

Энэтхэг улсад 2018 он гарсаар WhatsApp аппликейшнтай холбоотой 18 гэмт хэрэг гарсан. Тодруулбал,

Хоёрдугаар сард:

  • Уттар Прадеш мужид цагаачлагч ажилчныг хүүхэд хулгайлсан хэмээн сэжиглэж амь насанд хүрчээ

Дөрөвдугаар сард:

  • Тамил Наду мужид гэм зэмгүй гудамжаар алхаж явсан эрэгтэйн аминд хүрсэн

Тавдугаар сард:

  • Сэтгэцийн эмгэгтэй эрэгтэйг зохион байгуулалтайгаар хүүхэд хулгайлдаг бүлэглэлийн гишүүн гэж сэжиглэж иргэд олноороо бүлэглэн зодсон
  • 55 настай гэм зэмгүй эмэгтэй хүүхдүүдэд чихэр өгснөөс болоод зодуулсан
  • Андхра Прадеш мужид нутгийн хэл болох Телүгүгээрээ яриагүйгээс болж
  • Хайдарабад мужид трансжендер эмэгтэйг хүний наймаач гэж ард иргэд сэжиглэн уурсаж зодсоноор аминд нь хүрсэн
  • Банглоре хотод ууртай иргэд нэгэн эрэгтэйг хүлж байгаад крикетын цохиураар нүдэж амь насаа алдсан

Зургадугаар сард:

  • Ассам мужид хоёр жийптэй аялагч нутгийн оршин суугчдаас зүг жиг асуутал тэднийг машиндаа хулгайлсан хүүхэд тээвэрлэн явж байсан хэмээн сэжиглэж бүлэглэн зодсон
  • Трипура мужийн нийгмийн ажилтан цагаан хоолойгоор худал мэдээллийн тухай ярьж байгаад бүлэглэн зодуулж амиа алдсан
  • Трипура мужид 20 жилийн турш бараа зарч байсан гэм зэмгүй худалдаач 300 гаруй хүнд бүлэглэн зодуулж амь насаа алджээ
  • Гужаратад гуйлгачин эмэгтэйг ямар ч шалтгаангүйгээр зодож амь насанд нь хүрсэн
  • Хайдарабадад рикшавны жолоочийг сошиал орчинд тархсан худал мэдээ, цуу ярианаас болоод гэрийнхэн гадаа зодож амийг нь бүрэлгэсэн

Долдугаар сард:

  • Махарастрад таван эрэгтэй суурин газраас хол дүүрэгт зорчиж байгаад оршин суугчдад бүлэглэн зодуулж амь насаа алдсан
  • Нутаг дэвсгэрт харьяалагдах цагдаагийн ажилтнууд төстэй халдлага гарахаас хамгаалж байгаа боловч үр дүнгүй байна

“Гэм зэмгүй хүмүүсийг ямар ч шалтгаангүйгээр амийг нь хорооно гэдэг байж боломжгүй асуудал” гэж энэтхэгийн харилцаа холбоо яамны сайд WhatsApp аппликейшныг бүтээгчдэд албан бичиг илгээжээ. Энэтхэгийн засгийн газар уг харгис хэрцгий хүчирхийлсэн гэмт хэргүүдтэй тэмцэж байгаа боловч үр дүнгүй байгаа юм. “WhatsApp хэдийгээр энэ худал мэдээ, цуурхал дээр суурилсан гэмт хэргүүдийг өдөөгч боловч бидний бүтээсэн сошиал орчин буруугүй. Энэ бол нийгмийн асуудал энийг хууль хүчний байгууллагууд даруйхан шийдвэрлэх ёстой” гэж WhatsApp аппликейшны энэтхэг дэх төлөөлөгч Говиндраж Этираж мэдэгдсэн байна. Тэд одоогийн байдлаар Энэтхэгийн харилцаа холбооны яамтай хамтран хяналт тавих гэж оролдож байгаа бөгөөд хэрэглэгчийн тусламжтайгаар мэдээллийн үнэнийг шалгах цэс шинээр хэрэглээнд нэвтрүүлж байгаа аж.

 “WhatsApp” нэртэй утасны аппликейшн нь 2009 онд анх бүтээгдэж байсан бөгөөд 2014 онд Facebook компани худалдан авчээ. 2018 оны хоёрдугаар сард гаргасан судалгаагаар тус аппликейшн нь 1.5 тэрбум хэрэглэгчтэй гэсэн судалгаа гарсан байна. WhatsApp-ыг Бразил, Энэтхэг, Европын зарим орнууд болон Их Британи улсуудын иргэд өргөн дэлгэр хэрэглэдэг байна. Хүмүүс уг аппликейшныг мэдээ мэдээлэл авах, ярих, мессеж зэрэг үйлчилгээгээр хэрэглэдэг ажээ.

Г. Батмандах

Эх сурвалж : CBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж