12 настай Билли Калдвелл нэртэй хүү эмчилгээний зориулалтаар каннабис хэрэглэж байгаад эмнэлгийн хорионд оржээ. Гэртээ хууль бусаар каннабис хэрэглэсэн нь түүнийг хорионд оруулах шалтгаан болжээ.
Тэрбээр урьд нь өдөрт 100 гаруй удаа каннабис татан унадаг байсан бөгөөд Лондон хотын эмнэлэгт гурван долоо хоног эмчлүүлж байжээ. Хүү ховор төрлийн таталтын мэдрэлийн эмгэг өвчинтэй өгөөд каннабисын гаралтай тос өвчин намдаадаг юм байна. Түүнийг Умард Ирландын эмнэлэг болох Белфаст эмнэлгийн хараа хяналт дор уг каннабисын гаралтай тосыг хэрэглэж байхаар заажээ. Хүүгийн гэр Белфаст эмнэлгээс хол, хоёр цаг орчим зорчиж хүрдэг аж. Хүү каннабисын гаралтай тосыг өдөрт хоёр удаа хэрэглэх ёстой байдаг байна.
Жил гаруй хугацаанд Билли калдвелл хүү каннабисын гаралтай тос хэрэглэж байхад ямар ч таталт, уналт тохиолдоогүй аж. Хүүд Умард Ирландын эрүүл мэндийн яам каннабисийн гаралтай тосыг зөвхөн зайлшгүй үед эмчилгээний зориулалтаар ашиглах лиценз олгосон бөгөөд
Каннибисыг хуулийн дагуу албан ёсны болгох тал дээр олон улс орнууд хэлэлцэж байгаа боловч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаа юм.
Г. Батмандах
Эх сурвалж : Independent