ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн шөвгийн дөрвөн баг тодорсон. Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдээс гадна шилдэг тоглогчид тоглолтын үеэр бооцоо тавих нь их байдаг. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр болсон Швед, Английн тоглолтын үеэр Ибрагимович, Дэвид Бекхэм нар мөрий тавьсан нь сошиалд ярианы сэдэв болсон юм.
Тоглолтын өмнө Шведийн шигшээгийн тоглогч асан Златан Ибрагимович твиттэр хуудсаараа эхэлж Бекхэмд санал тавьжээ. Мэдээж дэлхийн од Дэвид Бекхэм үүнийг зөвшөөрч тэд өөрсдийн багаа дэмжин бие биедээ амлалт өгсөн. Энэхүү мөрийг одод твиттэр хуудсаараа дамжуулан тавьсан учраас тэр дороо хэвлэл мэдээлэлд хүрсэн юм. Казан хотод болсон тоглолт Английн ялалтаар өндөрлөж, Златан Ибрагимович мөрийгөө алдсан. Ибрагимович Бекхэмийг дэлхийн хүссэн газарт нь очиж хоолонд даахаас гадна Уэмблид ирж Английн өмсгөлтэй сууж тэмцээн үзэхээр болсон юм.
Одоо Ибрагимович алдсан мөрийгөө хэрхэн биелүүлэхийг харах л үлдлээ. 2006 оны ДАШТ Германд болоход Англи хэсгээ тэргүүлж, Швед удаалж байсан юм. Хэсэгтээ Англи, Шведийн тоглолт 2:2-оор тэнцээгээр өндөрлөж байсан удаатай.
Ч.ШАРХҮҮ