Улаанбаатар хотын орчимд их үер болов /1966.07.09-12/ | News.MN

Улаанбаатар хотын орчимд их үер болов /1966.07.09-12/

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Улаанбаатар хотын орчимд их үер болов /1966.07.09-12/

1921.07.10 Барон Унгернийн байгуулсан Автономит засгийн газар албан хэрэг, эрх мэдлээ Ардын түр засгийн газарт шилжүүлэв.
1921.07.11 Ардын хувьсгалыг тунхаглав
1924.07.11 Монгол Улсад Бүгд Найрамдах засаг тогтсоныг зарлан тунхаглаж, “Олноо өргөгдсөн” хэмээх оны цолыг халжээ.
1925.07.15  “Улсын тээх нэвтрүүлэх газар”-ыг улсаас 300000 янчаан гарган 12 ачааны машинтайгаар анх байгуулав. Энэ хорооны салбаруудыг Алтанбулаг, Жанчхүү зэрэг газруудад байгуулж, ЗХУ-ын тээх нэвтрүүлэх газруудтай харилцан холбоотойгоор ажиллуулж байв. “Монгол тээх” гэж түүхэнд бичигддэг.
1930.07.11 Олон яамдын үйл ажиллагааны ерөнхий дүрмийг батлав.
1936.07.15 Улсын 21-р Бага хурал хуралдав. Монгол Ардын хувьсгалт цэргийн дарга нарын алдар, цолын дүрэм батлав.
1941.07.10 Монгол үндэсний цирк байгуулагдав.
1941.07.10 Уран сайхны Гавьяат үйлчин (Хожим Урлагийн гавьяат зүтгэлтэн болгосон), Ардын жүжигчин, Гавьяат багш, Хүний Гавьяат эмч цол бий болгов. Улс хувьсгалын 20 жилийн ойгоор Э.Оюуныг БНМАУ-ын Уран сайхны Гавьяат үйлчин цолоор шагнажээ.
1942.07.10 Улсын Гавьяат жүжигчин Ц.Цэгмидэд Ардын жүжигчин цол хүртээв.
1959.07.11 Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадам болов.
1966.07.09 -12 Улаанбаатар хотын орчимд их үер болов. Үерийн улмаас улсад 155,4 сая төгрөгийн хохирол учирчээ.
1970.07.14 БНМАУ-Мараккогийн  вант улсын хооронд дипломат харилцаа тогтоов.
1973.07.09 Улаанбаатар хотын ойролцоо Сонгинод БНМАУ-ын тусламжаар баригдсан Биокомбинатыг ашиглалтад оруулав.
1996.07.09 Монголд холери өвчин дэгдэв. Булчин задрах тахал буюу холери өвчний улмаас 10 гаруй голомтод 2500 орчим хүн хавьтал авч, 170-аад хүн өвчилж, 12 хүн нас барсан юм.
1999.07.15 Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар БНХАУ-ын дарга Зянь Зэмин анх удаа Монгол Улсад төрийн айлчлал хийв.
2006.07.11 Монгол Улсад Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэв.
2013.07.09 “Оюутолгой” ХХК зэсийн баяжмалын экспортоо эхлүүллээ. Зэсийн баяжмалын анхны экспортын хэмжээ 5800 орчим тонн болжээ.
2013.07.10 Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслол болов. Монгол Улсын төрийн тэргүүн анх удаа төв талбайд тангараг өргөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-07-09 66.181.176.13

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслол болов. Тэгээд яасан бэ ээлжит луйвар, Эрдэнэт, ХХБ гээд…хошгирсон тарвага хэцүү юм билээ. Дагасан далбагарууд хөөрөөд л. Харин энэ жил тарваганы хориог тавих хэрэгтэй, Ядуучууд гол орог хөөрхий.

Avatar

Зочин 2018-07-09 202.131.225.197

zuv

Avatar

Зочин 2018-07-09 202.55.191.130

зорилго нь сүүлийн 2 юм байна ахаха

Avatar

ХӨӨРХИЙ 2018-07-09 202.55.191.205

ЭНЭ БИЧИГЧ ИХ ДУЛИМАГ МЭДЛЭГТЭЙ ХҮН ЮМ … БИЧХ ГЭЖ БАЙГАА БОЛ АРДЫН ХУВЬСГАЛЫН 50 ЖИЛИЙН ОЙГООР МАШ ОЛОН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАНД ОРСОНЫГ ОР ТАС ОРХИСОН БАЙНА ДАА. ИХ Л МУУ БИЧИЖ ДЭЭ ХӨӨРХИЙ .

Avatar

Зочин 2018-07-09 202.55.184.18

chi nemeed bichcheech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж