Ардын хувьсгалын 97 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадам өнөөдөр (2018.07.08) хязаалан насны уралдаанаар эхэллээ.
Хязаалан насанд 82 хурдан хүлэг уралдаж, түрүү магнайд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн ягаан халзан, аман хүзүүнд Гурванзагал сумын харьяат Б.Булгантамирын хүрэн хязаалан хурдаллаа. Айргийн тавд Хэрлэн сумын харьяат Б.Батсайханы бор хязаалан, Булган сумын Алдарт уяач С.Шинэбаярын бор хязаалан, Баянтүмэн сумын харьяат Ж.Санчирдоржийн хүрэн хязаалан тус тус удаалж, наадамчин олноо баясгалаа.
Г.ХОРОЛ