Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг устгав

Хуучирсан мэдээ: 2018.07.08-нд нийтлэгдсэн

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг устгав

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг устгав

Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж, холбогдох албаны хүмүүсийн шийдвэрийг үндэслэн энэ сарын 6-нд хугацаа нь дууссан, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг устгажээ. Тодруулбал, зөвшөөрөлгүй худалдан борлуулсан 8-н нэр төрлийн 149 ширхэг тамхи, хүчинтэй хугацаа нь дууссан 168 ширхэг шар айраг, 8,9 кг бор гөрөөсний мах, 3,7 кг хаяг, гарал үүсэл тодорхойгүй шоколад, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан 5-н төрлийн 540 ширхэг эмийг устгасан байна. Эдгээр нь энэ оны эхний хагас жилийн байдлаар хураагдсан байжээ.

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж