Наадмын тасалбар 320 мянган төгрөгт хүрсэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.07.08-нд нийтлэгдсэн

Наадмын тасалбар 320 мянган төгрөгт хүрсэн үү?

Наадмын тасалбар 320 мянган төгрөгт хүрсэн үү?

-“Сошиалаар сонин юутай вэ” булангаа хүргэж байна-

Наадмын тасалбарыг өчигдрөөс эхлэн Нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан худалдсан. Гэвч өглөөнөөс эхлэн урт дараалал үүссэн нь сошиал ертөнцийнхнийг ч бухимдуулжээ. Жиргээчид энэ талаар дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Batlai Chuluunhuu‏ @Chuluunhuu

Дэлхийн хөгжлөөс нэг зуун жилээр хоцорсон төрх харагдахуй … Блокчейн, хиймэл оюун ухаан энэ тэр ярьж буй энэ дэлхийд ганц наадмын тасалбараа онлайн зарж чадахгүй байна гэхээр юу ч гэмээр юм …

Д.Отгонцагаан‏ @Otgontsagaan1

Юун баярлах. Бахирч чарлалдаад ээмррр ээмррр. Жилийн жилд ингэдэг тэнэглэлээ болиочээ. Цахимд шилжээд байхад. Арай арай

С.Амгалан‏ @amgalan_so

Наадмын нээлтийн 24,000-ийн билeт 150.0, 16.000-ийн билeт 80.0000 болж нэмэгдэв. Eрөнхийлөгчийн асарынх бүр 320.0000 төгрөг. Жуулчдад бүүр өндөр үнээр өгдөг гэнэ. Авбал ав байвал бай гэж том дуугарсан шагчид дүүрэн. Угаасаа энд шагчид л очeрлодог юм байна.

Tsetsegee.S‏ @Tsetseg01

Та нар наадмын нээлтийн билетийг хэд дахин нугалсан шагийн үнээр авч байхаар Төв аймгийн Зуунмодны наадмыг үнэгүй үзээч! Автобус нь хот дотор таксидснаас хямдхан гээд боддоо.

Enkhmunkh‏ @oenkhmunkh

Онлайнаар олгож болохгүй байгаа бол ТҮЦ машинаар иргэний үнэмлэхийг нь шалгаад олго л доо. УБ-т 70 гаруй цэгт байрлалтай. Ингэж оочир үүсгэхгүй.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир өнгөрсөн долоо хоногт хаврын чуулганаар хийсэн ажлаа тайлагнах үеэрээ агаарын бохирдлыг бууруулахын тулд нэг хэсэгтээ зуух, яндантайгаа зууралдахаас аргагүй байгаа гэх байр суурийг илэрхийлсэн билээ. Ингэхдээ янданд утаа шүүдэг төхөөрөмж суурилуулах тухай ярьсан юм. Эл асуудалд жиргээчид дараах байр суурь илэрхийлжээ.

БАТЫЙ‏ @batengineer Jul 6

Энэ нохойнуудаа нэг сайн цатгаж үзэхсэн. Насаараа л өлөнтлөө. Тэрбумтан болсон ч хашааны хомхой банхар зан нь арилахгүй юм.

Zaya, polyglot‏ @FreedomMongolia

Хамгийн гол нь шүүлтүүрнь бөглөрөөд олон хүн угаартуулж алах вий дээ @UKhurelsukh анхаарч үзээрэй дээ хүний шунал ална шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж