Мах боловсруулах цогцолбор үйлдвэрийг барина

Хуучирсан мэдээ: 2018.07.08-нд нийтлэгдсэн

Мах боловсруулах цогцолбор үйлдвэрийг барина

Мах боловсруулах цогцолбор үйлдвэрийг барина

Төв аймгийн Баян сумын нутагт байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартын шаардлага хангасан техник технологид суурилсан, жилдээ нэг сая хонин толгой мал нядлах, боловсруулах хүчин чадал бүхий мах боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулахаар болжээ.

Саяхан цогцолборын шавыг тавьсан байна. Тус мах боловсруулах цогцолбор үйлдвэр нь малын гаралтай түүхий эдийг /мах, арьс шир, цус, яс, дотор гэдэс, ялгадас/ бүрэн боловсруулах бөгөөд энэ оноос эхлэн 3,5 жилийн хугацаанд ашиглалтад оруулж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, малчдаас малыг зах зээлийн үнээс өндөр үнээр тогтвортой худалдан авч байхаар гэрээнд тусгагджээ.

Үйлдвэрийн 30 хувийг төв аймгийнхан эзэмших бол үлдсэн нь Хятадын хөрөнгө оруулалттай юм байна.

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж