Долоо хоногийн өрнийн зурхай 2018.VII.9-2018.VII.15 | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.VII.9-2018.VII.15

Хуучирсан мэдээ: 2018.07.08-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.VII.9-2018.VII.15

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.VII.9-2018.VII.15

ХОНЬ

Энэ долоо хоногт аль болох тогтуун тайван байхыг хичээгээрэй. Удирдлага, хамт олон эсвэл хэн нэгэнтэй үл ойлголцож, тэдэнд буруу ойлголт төрүүлж мэднэ. Цаг тулсан, хэцүү ажлуудыг аль болох хойшлуулж, тохиромжтой цагийг хүлээсэн нь дээр. Аливаа зүйлд хэт хөнгөмсөг, сэтгэлийн хөдлөлөөр хандах нь таныг эсрэгээрээ хүнд байдалд оруулж мэдэх тул, аль болох нухацтай шийдвэр гаргаарай. Санхүүгийн байдал хүндрэлтэй байх тул төлөвлөгөөнөөс гадуур зардлаа танахыг хичээгээрэй.

ҮХЭР

Энэ долоо хоногт аз таныг ивээнэ. Хайр дурлал, ажил гээд бүхий л зүйлсэд та одтой байх болно. Иймд сэтгэлтэй хүнтэйгээ болзоонд явах, тэдэнд сэтгэлээ илчлэхэд тохиромжтой. Энэ долоо хоногийн сүүлээр тархи толгойгоо сэргээж, агаар салхинд гарахыг зөвлөе. Мөн гэр бүлтэйгээ илүү их цаг хугацааг өнгөрүүлбэл, та маш их эрч хүчээр цэнэглэгдэх болно. Гэхдээ ажилдаа хуумгай хандаж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Санхүүгийн байдал хэвийн байна.

ХАМТАТГАХ

Шинэ ажил эхлүүлэх, тушаал дэвших, сургалт семинарт суухад маш тохиромжтой. Энэ долоо хоногийг аль болох бүтээлчээр өнгөрүүлж, цаг хугацааг дэмий үрэх хэрэггүй. Ганц бие хүмүүсийн хувьд шинэ танилтай учрах, болзоонд явах нь ирээдүйн амьдралд нь нөлөөлнө. Магадгүй заяаны ханиа олоход ч тусалж болох юм. Ажил хэрэг бүтэмжтэй байх тул санаа зовох хэрэггүй. Санхүүгийн байдал эрс сайжирна.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногийг сурч боловсроход зарцуулах, эсвэл сургалт семинарт оролцоход таатай. Хов жив, хэл амнаас аль болох хол байхыг хичээгээрэй. Энэ долоо хоногт танд маш тааламжтай ажлын санал мөн их хэмжээний мөнгө орж ирэх магадлалтай байна. Долоо хоногийн сүүлээр гэртээ засвар хийх, шинэ тавилга авахад бүх зүйл бүтэмжтэй сайхан байх болно. Хайр дурлалын харилцаанд романтик байдал таныг эрч хүчээр цэнэглэнэ.

АРСЛАН

Энэ долоо хоногт та өөрийн төлөвлөсөн, хийхээр зорьсон бүхнийхээ төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Тэгж чадвал та амжилтад хүрэх болно. Хамгийн гол нь өөрийн сайн хийж чаддаг, итгэлтэй зүйлдээ түшиглэн хөрөнгө оруулалт хийх, шинэ ажлыг эхлүүлээрэй. Мөн хуучны танил, дотнын найзуудтайгаа уулзаж цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд гэмгүй. Шинэ санаа, гайхалтай зүйлс хийх онгод орж мэднэ. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ хамт цэвэр агаарт өнгөрүүлээрэй.

ОХИН

Энэ долоо хоног тааламжгүй зүйлс тохиох бололтой. Их хэмжээний зээл авах, өгөхөөс татгалзах хэрэгтэй. Ажил хэргийн маш том, сайхан санал орж ирэх бололтой. Гэр бүлийнхэнтэйгээ аль болох хүлээцтэй тайван хандаж чадсанаар, та үл ойлголцлоос өөрийгөө гаргаж чадна. Энэ долоо хоногт өөртөө аль болох их ачаалал өгөхөөс зайлсхийгээрэй. Учир нь ядаргаанаас болж бие илэрхий сульдаж мэднэ.

ЖИНЛҮҮР

Хөдөө гадаа олон хоногоор томилолтоор явахаас болгоомжилж, эрүүл мэнддээ анхаарахыг од эрхэс танд сануулж байна. Энэ долоо хоногт ажил болон уулзалтаас оройтолгүй урьтаж гэртээ хариарай. Хайр дурлалын хувьд өөрөө хүсээд, хичээвэл аз жаргалтай амьдрал хүлээж байна. Санхүүгийн байдал сайнгүй байна. Орлого нэмэгдэхийн хэрээр зарлага дагаад өснө.

ХИЛЭНЦЭТ

Энэ долоо хоног танд маш их аз тохиох эсвэл амжилт ирэх болно. Санасан ажил сэтгэлчлэн бүтэж, орлого нэмэгдэнэ. Эрүүл мэнддээ болон үр хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд анхаараарай. Гэр бүлийн хүмүүсийн дунд зөрчил, үл ойлголцол гарч болзошгүй. Үнэнч бус хүмүүсээс эртхэн зайгаа барихыг зөвлөж байна. Ганц бие хүмүүс сонирхолтой нэгэнтэй холбоо тогтоох боловч энэ харилцаа удаан үргэлжлэхгүй.

НУМ

Өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлсийг хийж, долоо хоногийг аль болох завгүй өнгөрүүлэхийг хичээгээрэй. Төлөвлөсөн ажлууд бүтэхэд тодорхой хэмжээний хугацаа шаардагдах тул, шантралгүй тайван хүлээх хэрэгтэй. Найз нөхөдтэйгөө уулзах, агаар салхинд гарахад тохиромжтой. Ямар нэгэн байдлаар өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Үүний оронд бусдаас давуу талаа ашиглаж сураарай.

МАТАР

Өөрийн бодлоо бодит ажил болго. Та найз нөхөд олонтой учраас бүх л төрлийн нийгмийн үйл ажиллагаанд оролцох урилгуудад дарагдана. Гэхдээ өөртөө болон хайртаа хүмүүстээ илүү цаг гаргаарай. Хуулийн асуудлууд таны санааг зовоож тавгүйтүүлнэ. Санхүүгийн байдал хүндрэлтэй байх боловч энэ нь таныг зугаацаж, цэнгэхэд саад болж чадахгүй. Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол үүснэ.

ХУМХ

Хосуудын харьцаа гал халуун дурлал гэхээсээ илүү итгэлцэл дээр суурилсан найз нөхдийн гэмээр тайван байна. Шинэхэн хосууд цагийг хамтдаа өнгөрөөж, аз жаргалаар бялхана. Та орлогын эх үүсвэрүүдийг сайн олж байгаа тул материаллаг байдлаа засахад бүрнээ тохирсон цаг юм. Сэтгэлдээ таарсан зүйлийг оролдвол амьдрал гэрэл гэгээтэй, сонирхолтой болно. Санхүүгийн байдал сайн байгааг ашиглан өөртөө том хөрөнгө оруулалт хийгээрэй.

ЗАГАС

Хайр дурлалд умбана. Хосуудын харилцаанд романтик байдал давамгайлж, сэтгэл санаа өөдрөг байна. Сэтгэлээ илчлэхэд хамгийн тохиромжтой үе. Гэр бүл, хайртай дотны хүмүүстээ цаг гаргаж, цагийг хамт өнгөрөөхийг хичээгээрэй. Ажлын эрч хүч сул байх бөгөөд залхуурах хандлага ажиглагдана. Биеэ дайчилж, шаргуу ажиллахыг хичээгээрэй.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж