Сагсан бөмбөгч Тайлер Хонэйкатт цагдаа нартай буудалцаж байгаад амь үрэгджээ. Лос-Анжелес хотын цагдаагийн газраас мэдээлснээр тэрбээр цагдаа нарын өөдөөс гал нээснийхээ дараа өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн гэнэ. Тэрбээр гэр дотроосоо цагдаа нар руу гал нээсэн аж. Сакременто Кингсийн тоглогч асан Тайлер Хонэйкаттын ээж нь түүнийг зохисгүй авирлаж байна хэмээн цагдаа дуудсан байна.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА