
Хятадын Соёлын яамнаас үндэсний соёлын аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гэж тооцогдсон тэдгээр 100 дууг есдүгээр сарын 15 хүртэл вебсайтуудаар нэвтрүүлэхийг хоригложээ. Харин дээрх 100 дууг Соёлын яамны зүгээс албан ёсны зөвшөөрөлгүй хэмээн тайлбарлаж, ард иргэдээ “сэнхрүүлсэн” байна. Нэвтрүүлэхийг хориглосон дуунууд дотор Лейди Гагагийн дуунуудаас “The Edge of Glory”, “Hair”, “Marry the Night”, “Americano”, “Judas”, “Bloody Mary” зэрэг дуунууд багтсан бол Бейонсигийн дуунаас “Run the World” сингл багтжээ.
Б.Энх