Тайландын Там Луанг агуйд гацсан 12 хөвгүүн, тэдний дасгалжуулагчдыг аврах ажиллагаанд орон нутгийн иргэд болон цугласан сэтгүүлчид саад болж байгааг албаныхан мэдэгджээ. Улмаар агуй руу орох хаалгыг чөлөөлж, шумбагчид, эмч нар, хамгаалалтын албаныхнаас бусдыг нь “хөөж явуулсан” байна.
Агуйд гацсан хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх хүртэл аюулгүй гэж тооцоолж байсан ч агуй дахин усаар дүүрч эхэлсэн аж. Тиймээс албаныхан аврах ажиллагааг түргэвчилж байна.
Хөвгүүд, багшийнхаа хамт өнгөрсөн зургадугаар сарын 23-нд агуйд орсны дараа аадар бороо орж, үер бууснаас буцаж гарах боломжгүй болж, аврах ажиллагаа явуулахаас аргагүй болоод буй юм.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА