Пхеньян АНУ-ыг “дээрэмчин шиг” хэмээн шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2018.07.08-нд нийтлэгдсэн

Пхеньян АНУ-ыг “дээрэмчин шиг” хэмээн шүүмжлэв

Пхеньян АНУ-ыг “дээрэмчин шиг” хэмээн шүүмжлэв

Пхеньяныг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар АНУ болон Хойд Солонгосын дээд албаныхан уулзжээ. Гэвч уулзалтын дараа Пхеньяны талаас АНУ-ыг “дээрэмчин шиг” тактик хэрэглэж байна хэмээн шүүмжилсэн байна. Албаныхны уулзалт маргаантай болсныг Хойд Солонгосын гадаад хэргийн яамны албаны хүн мэдэгджээ. Хойд Солонгосын талаас мэдээлснээр АНУ харилцан ашигтай нөхцөлийг санал болгохын оронд тулгасан шаардлага тавьсан гэнэ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хойд Солонгост хоёр өдрийн айлчлал хийж байгаа аж. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчтай уулзсанаас хойш анх удаа Пхеньянд айлчилсан нь энэ. Сингапурт болсон уулзалтаар талууд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахаар ярилцаж тохиролцжээ.  

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж