ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын сүүлийн тоглолт Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ болон Хорватын тоглолт үндсэн 90 минут болон нэмэлт 30 минутад 1:1 (2:2)-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор ялагч тодрох болсон.
ОХУ-ын Смолов, Фернандес нар цохилтоо амжилтгүй болгосноор 4:3-аар Хорватын шигшээ баг хожлоо.
ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Станислав Черчесов тоглолтын турш цэнгэлдэхийн үзэгчдийг уриалж байв. Энэ удаа тэд торгуулийн цохилтод ялагдан тэмцээнээ өндөрлүүлж байна.
Англи, Хорватын тоглолт долдугаар сарын 11-д болох бөгөөд хожсон нь аваргын төлөө өрсөлдөнө.
Ч.БОЛОР