Бөхчүүдийн бүртгэлийг маргааш эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.08-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Бөхчүүдийн бүртгэлийг маргааш эхлүүлнэ

Бөхчүүдийн бүртгэлийг маргааш эхлүүлнэ

Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд 512 бөх барилдана. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэлийг долдугаар сарын 9, 10-ны өдөр Спортын төв ордонд хйихээр болжээ. Учир нь бөхчүүдийн дундах хэрүүлээс болоод Бөхийн өргөөг цагдаа нар битүүмжилж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Бөхчүүдийг баяр наадмын бөхийн салбар хороо бүртгэх аж. Улсын наадамд барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна. 

Үндэсний их баяр наадмын хүүхдийн барилдаанд 128 бөх барилдах бөгөөд өнөөдөр, маргааш Хүүхдийн ордонд бүртгэхээр болжээ. 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж