“Амьдрал миний дуранд” үзэсгэлэнд саатаарай

Хуучирсан мэдээ: 2018.07.08-нд нийтлэгдсэн

“Амьдрал миний дуранд” үзэсгэлэнд саатаарай

“Амьдрал миний дуранд” үзэсгэлэнд саатаарай

Монголын уран зургийн галерейд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Адмон” хэвлэлийн компанид гэрэл зурагчнаар ажиллаж байсан фото сэтгүүлч Э.Эрдэнэбаярын “Амьдрал миний дуранд” нэртэй үзэсгэлэн дэлгэгдлээ.

Э.Эрдэнэбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатын 1995 онд Европын орнуудад хийсэн албан айлчлалын үеийн гэрэл зурагчнаар ажиллаж байжээ. Түүний буулгасан зураг олонд танигдсан төдийгүй гадаадын олон хэвлэлд нийтлэгдсэн байна. 

“Амьдрал миний дуранд” үзэсгэлэнд 100 гаруй гэрэл зураг тавигдсаны дунд 1980-аад оны социализмын төгсгөл, 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үе, улс төр, урлаг, спортын салбарынхан болон хөдөөгийн амьдралын фото агшнууд багтжээ. Үзэсгэлэн долоо хоногийн турш үзэгчдийн хүртээл болно. 

 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж