"Саргассогийн өргөн тэнгис" хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.08-нд нийтлэгдсэн

"Саргассогийн өргөн тэнгис" хэвлэгдлээ

"Саргассогийн өргөн тэнгис" хэвлэгдлээ

Зохиолч Жийн Рисийн ‘Саргассогийн уудам тэнгис’ пост модернист роман хэвлэгдлээ. Энэ нь Шарлотта Бронтегийн алдарт ‘Жейн Эйр’-ийн үргэлжлэл боловч тэс өөр төрлөөр бичигдсэн бие даасан бүтээл юм. Энэ бүтээлийг сүүлийн үед олон бестселлер ном хөрвүүлсэн залуу орчуулагч Б. Эгшиглэн орчуулжээ. Мөн орчуулгыг зохиолч Б.Шүүдэрцэцэг ариутган шүүсэн байна.

Зохиолчдоо дэлхийн хэмжээний алдар цуу авчирсан энэ өвөрмөц бүтээлийг ‘Times’ сэтгүүлээс XX зуунд англи хэлээр бүтээсэн 100 шилдэг романы нэгд тооцдог.

Ямайка орчмын арлууд дээр боолчлолын дараах цагаан арьст боол эзэмшигчид, өнгөт арьстны хооронд үргэлжилсэн үзэн ядалт, арьсны үзлийн үр дагавар, тухайн нийгэм дэх эмэгтэй хүний хүнд хэцүү ялгаварлан гадуурхалтыг сэтгэл үймрүүлж, зүрх шимшрэм талаас нь хөндсөн, гайхашруулж, бухимдуулж, таавар таалгасан ‘Саргассогийн уудам тэнгис’ романаар хоёр удаа уран сайхны кино бүтээж, уран зохиолын том шагналууд зохиолчдоо авчирч байжээ.

Номыг “Интер” зэрэг номын дэлгүүрээр худалдаалж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж