Налайхын наадамд улсын мэргэн харваачид очжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.08-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Налайхын наадамд улсын мэргэн харваачид очжээ

Налайхын наадамд улсын мэргэн харваачид очжээ

Ардын хувьсгалын 97, Налайх дүүргийн 96 жилийн ой, үндэсний их баяр наадам Налайх дүүрэгт боллоо. Наадмын эхний өдөр(07.05) болсон урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, спортын мастер Х.Бямбажав 30 сумнаас 22 онож түрүүлсэн бол Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, спортын дэд мастер Б.Мөнхзориг хоёрт, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, спортын мастер Б.Энхтүвшин гуравт, мөн тус аймгийн Буянт сумын харьяат, спортын мастер Д.Алтангэрэл дөрөвт оржээ.

Наадмын хоёр дахь өдөр Үндэсний сурын харваа болж улсын мэргэнүүдээр ахлуулсан 170 гаруй харваачид цэц мэргэнээ сорьжээ.

Үндэсний сурын харваанд Монгол Улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун, Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, даян мэргэн С.Энхтунгалаг, Монгол Улсын мэргэн Х.Болдбаатар, Б.Баярсайхан, Б.Батбаатар, Д.Норжмаа нарын шилдэг харваачид оролцсон байна.

Өчигдөр болсон харваан дүнг эргэн мэдээлнэ.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж