Өмнөговийн наадамд Б.Амгаланбаатар түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.07.08-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Өмнөговийн наадамд Б.Амгаланбаатар түрүүлэв

Өмнөговийн наадамд Б.Амгаланбаатар түрүүлэв

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам Өмнөговь аймгийн наадмаар эхэлсэн билээ.

Өмнөговь аймаг байгуулагдсаны 87 жилийн баяр наадам долдугаар сарын 5, 6-ны өдөр боллоо. Барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх барилдсанаас аймгийн заан Б.Амгаланбаатар түрүүлж, аймгийн арслан болсон бол аймгийн хурц арслан Ш.Дарханбат үзүүрлэв. Барилдааны шөвгийн дөрөвт аймгийн арслан Э.Нямаа, аймгийн харцага М.Адъяахүү нар үлджээ.

Барилдааны үеэр Цогт-Овоо сумын харьяат Ц.Пүрэвсүрэн, Баян-Овоо сумын харьяат Б.Мөнхбат нар аймгийн начин болж, цолоо ахиулсан байна. 

Наадамд сурын харваа, шагайн харваан шилдгүүдийг тодруулж, улсын их баяр наадамд оролцох эрхийг олгожээ. 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж