Нагоя башё өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.08-нд нийтлэгдсэн

Нагоя башё өнөөдөр эхэлнэ

Нагоя башё өнөөдөр эхэлнэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн буюу Нагоя башё өнөөдөр эхэлнэ.

Нагоя башёд сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, 72 дахь аварга Кисэносато нарын аваргууд барилдана. Мөн Гүржийн шинэхэн озэки Точиношин болон Гоэйдо, Такаясү нарын өндөр цолтой бөхчүүд бий.

Манай бөхчүүдээс дээд зиндаанд аваргуудаас гадна комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил, сэкивакэ Ичиножёо А.Ичинноров, маегашира Чиёошома Г.Мөнхсайхан, Араваши Э.Дөлгөөн нарын бөхчүүд барилдана.

Мөн жюүрёо болон доод зиндаанд ч манай бөхчүүд барилдаж байна.

Өнөөдрийн барилдаанд Хакүхо Тамавашитай барилдах бол Какүрюү Шохозантай оноолт таарчээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж