Тайланд улсын нийслэл Бангкок хотод болсон боксын олон улсын А зэрэглэлийн нээлттэй тэмцээнд хүчээ сорьсон Монголын боксчид 2 алт, 1 хүрэл медаль хүртжээ. 26 орны боксчид оролцсон ‘THAILAND OPEN’ олон улсын тэмцээн зургадугаар сарын 28-аас долдугаар сарын 6-ны өдрүүдэд болж, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнгээр удирдуулан оролцсон Монголын баг тэргүүн байрыг эзэллээ.
ОУХМ Б.Чинзориг 64 кг-д, ОУХМ Х.Энхдэлгэр 56 кг-д тус тус алтан медаль медалийн эзэн болсон бол 60 кг-д Б.Мишээлт хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцээн үеэр AIBA буюу Олон улсын боксын холбооны 3 од олгох шалгалт болсон бөгөөд AIBA 2 одтой шүүгч О.Мандахбаяр, Г.Бадрах нар оролцож шалгалтаа амжилттай өгсөн байна.
Ч.БОЛОР