Англи Шведийг хожиж, хагас шигшээд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.07-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Англи Шведийг хожиж, хагас шигшээд үлдлээ

Англи Шведийг хожиж, хагас шигшээд үлдлээ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын гурав дахь тоглолт Казан хотын цэнгэлдэх хүрээлэн болж, өндөрлөлөө. Англи, Шведийн тоглолт 2:0-оор англичуудын хожлоор өндөрлөв. Тоглолтын гол баатрууд Магуэр, Дэлэ нар байсан бөгөөд 30, 59 дахь минутад гоол хийжээ.

G хэсэгт Белгийн шигшээ багийн араас хоёроор хасагдах шатанд шалгарсан Английн шигшээ баг Колумбыг хожин шөвгийн наймд үлдээд байсан юм. Улмаар Шведтэй тоглож, 2:0-оор буулган авснаар хагас шигшээд өрсөлдөх гурав дахь багаар тодорлоо. 

1966 оны дэлхийн аварга Английн шигшээ баг хамгийн сүүлд буюу 1990 онд Италид болсон тэмцээнд дөрөвдүгээр байрт орж байсан юм. Тэгвэл 28 жилийн дараа дахин хагас шигшээд үлдлээ.

Өнөө шөнө шөвгийн наймын сүүлийн тоглолт болох ОХУ, Хорватын тоглолт болж, дөрвөн баг бүрэн тодорно. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж