Монгол хувцасны театрчилсан загварын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2018.07.07-нд нийтлэгдсэн

Монгол хувцасны театрчилсан загварын тоглолт болно

Монгол хувцасны театрчилсан загварын тоглолт болно

“Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам өчигдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийсэн. Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгч, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийг өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.

Монгол туургат угсаатан өдгөө хэд хэдэн улсын хилийг дамнан хүн, байгалийн төгс зохицол болсон соёлын өв, ёс заншил, уламжлалт урлагийн төрөл зүйлсээ хойч үедээ өвлүүлсээр оршин байна. Дэлхий дахин даяаршиж олон соёл сүлэлдэн, зарим нь устан үгүй болж, сарнин задарч, мөн нэгдэн нягтарч буй энэ үед Монгол туургатны соёлын өв, уламжлал, орон зайг хадгалж үлдэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах нь Монгол туургатан хэн бүхний үүрэг хэмээх үзэл санаанд тулгуурлан уг наадмыг зохион байгуулж байгаа юм байна. Наадмын эхний өдөр Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа,   Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн, Нээлтийн ёслол,  “Монгол өв соёл – Тогтвортой хөгжилд” Эрдэм шинжилгээний хурал болсон юм.

Наадмын хоёр дахь өдөр буюу өнөөдөр соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Монголын их хаадын Монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн, “Монгол хувцасны нууц товчоо” Монгол туургатны соёл, урлагийн их наадмын хүрээнд Монгол Костюмс  төвийн 15-н жилийн ойн театрчилсан загварын тоглолт, Этно хөгжмийн үдшийн тоглолтууд болох юм байна.

 

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж