МҮБХ: Допингийн эсрэг төвийг шалгуулахаар Ерөнхийлөгчид хандлаа

Хуучирсан мэдээ: 2018.07.07-нд нийтлэгдсэн

МҮБХ: Допингийн эсрэг төвийг шалгуулахаар Ерөнхийлөгчид хандлаа

МҮБХ: Допингийн эсрэг төвийг шалгуулахаар Ерөнхийлөгчид хандлаа

Хууль хяналтын байгууллага, шат шатны шүүхийн шийдвэрийг УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар биелүүлэхгүй байгаа учир Монголын үндэсний бөхийн  холбооны /МҮБХ/ Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргажээ.

Энэ удаа Ерөнхийлөгчид хүсэлт гаргахдаа ‘Шат шатны шүүхийн шийдвэр тогтоолын дагуу байгуулагдсан албан ёсны МҮБХ нь 2017 оноос хойш 20 гаруй жил Монголын Үндэсний бөхийн нэр хүндийг олон жилийн турш унагаж байгаа УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн “Аварга” дээд сургуулийн захирал, багш, ажилчид, ах дүү, эхнэр нөхрөөс бүрдсэн допингийн хууль бус бизнес, шантааж, начны найраа буюу мөнгө авч зориудаар унаж өгөх хууль ажиллагааны эсрэг тууштай тэмцэж байгаа ч дээрх бүлэглэл нь шүүх, прокурор, цагдаа, Авлигатай тэмцэх газарт өөрийн гэсэн гар хөлтэй сүлжээ болчихсон байгаа тул олон бэрхшээлтэй нүүр тулж байна’ гэжээ.

Мөн БНСУ-руу явуулсан бөхчүүдийг шээс нь өөр хүний шээсээр сольж тэндээс ирсэн хариу энд зарласан хариу зөрөх тохиолдол гарах боллоо “Допингийн эсрэг төв” гэх нэртэй төрийн бус байгууллагыг /ТББ/  шударгаар барилдаж яваа, өөрийнх нь болон фракцийнх нь хууль бус ажиллагаанд оролцдоггүй, дэмждэггүй бөхчүүдийн эсрэг зэвсэг болгож болгож, сонгууль, улс төр хийх мөнгө босгох арга хэрэгсэл болгосон байна” хэмээн бичсэн байна.

 

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж