Яармагийн гүүрийг даваа гаригт нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.07-нд нийтлэгдсэн

Яармагийн гүүрийг даваа гаригт нээнэ

Яармагийн гүүрийг даваа гаригт нээнэ

Яармагийн үндсэн шинэ гүүрийг есөн сарын хугацаанд барьж энэ сарын 9-нд нээнэ. Туул гол дээрх дөрвөн эгнээ, 250 метрийн урттай шинэ гүүрийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсөв өртгөөр босгож, ‘Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо’ ТӨК ажлыг гүйцэтгэж, Монгол Германы хамтарсан зөвлөх компани ажиллажжээ. 

Одоо байгаа хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай шинэ гүүр 50-60 жилийн баталгаатай юм байна. Ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм. Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж  байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай  рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй. Шинэ гүүр ашиглалтад ормогц хуучин гүүрийг хааж засварлах юм.

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж