АНУ-ын ажил олгогчид өнгөрсөн сард 213 мянган ажлын байраар хангажээҮүнээс аж үйлдвэрийн салбар 36 мянга, худалдааны салбарт 22 мянган ажлын байр бий болгожээ. Ажилгүйдлийн түвшин өмнө нь дөрвөн хувьтай байсан нь 3.8 хувь болж буурсан нь хөдөлмөрийн зах зээлд эрэлт үүсгэсэн гэж үзэж байгаа юм байна. Гэвч дундаж цагийн орлого өсөөгүй 2.7 хувьтай хэвээрээ байна.
Судлаачдын тогтоосноор энэхүү өсөлтийг эерэг хэмээн үзэж байгаа бөгөөд эдийн засаг тогтвортой өсөх тусам ажил эрхлэлт өснө гэж таамаглаж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан судалгаагаар 6.7 сая ажлын байр нээлттэй байгаа гэнэ. Зургадугаар сард ажил хайж буй хүмүүсийн тоо 601 мянга болж өсч, 2014 оны судалгаанаас хойш 200 мянга гаруй хүн хөдөлмөр эрхлэхээр зэхэж байгааг судалжээ.
“Цалин нэмэгдээгүй ч иргэдийн ажиллах хүсэл нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Одоогийн эдийн засгийн таатай нөхцөл, тогтвортой хөдөлмөр эрхлэлт багасч, ажилгүйдлийн түвшин 2018 оны сүүлийн хагаст бодитой үр дүн авчрах магадлалтай” гэж S&P глобал түвшин тогтоогч байгууллагын судлаач Сатяа Пандей хэлжээ.
Г. Батмандах
Эх сурвалж : BBC