Их Британийн The Times сонинд нийтлэгдсэн Оросыг илт гүжирдсэн агуулгатай мэдээ тавигдсанд Оросууд дургүйцэж байгаагаа илэрхийллээ. ‘Британийн тагнуулын агентлаг Оросоос манай улсад хийх гэж оролдсон халдлагыг зогсоож чадлаа’ гэсэн нийтлэл байжээ.
Англи дахь Оросын элчин сайдын яам ‘Уур бухимдлаа хөгийн аргаар илэрхийлэх шаардлагагүй. Солиорлын эхний шинж тэмдэг шүү’ гэж твитертээ бичжээ. Английн Амнесбюри хотод өнгөрсөн бямба гаригт хоёр Британи иргэн новичок гэх сэтгэцэд нөлөөлөх бодист хордсон юм. Английн дотоод хэргийн сайд Сажид Жавид үүнийг Оросуудыг буруутгаж байсан. Английн цагдаагийн газар Скрипалыг хордуулсан хэрэгтэй холбоотой эсэхийг нягтлахаар болсон юм. Учир нь Оросын тагнуул асан Сергей Скрипал охин Юлиягийн хамт өнгөрсөн гуравдугаар сард новичок гэх бодист хордсон бөгөөд үүнд Их Британийн Засгийн газар Оросыг буруутгасан юм. Оросууд үүнийг няцаасан хэвээр байна. Үүнээс болж Орос, Их Британи улсын харилцаанд сэв суугаад байгаа билээ.
эх сурвалж: таss