"Засах цаг"-ийн дэлгэсэн нууц | News.MN

"Засах цаг"-ийн дэлгэсэн нууц

Хуучирсан мэдээ: 2018.07.07-нд нийтлэгдсэн

"Засах цаг"-ийн дэлгэсэн нууц

"Засах цаг"-ийн дэлгэсэн нууц

Телевизийн суваг эргүүлсэн шигээ сууж байтал Засгийн газрын хэвлэлийн албанаас бэлтгэн хүргэдэг “Засах цаг” нэвтрүүлэгтэй ‘тааралдав’. У.Хүрэлсүхийн танхимын бодлого шийдвэрийг танилцуулдаг болохоор мэдээлэл авах зорилгоор сувгаа сольсонгүй. Хөтлөгч Ө.Золбаярын хэлснээр “У.Хүрэлсүхийн засгийн зоригтой” алхамуудыг уг нэвтрүүлгээр дурдаж, ялангуяа сүүлийн үеийн улс төр, эдийн засгийн гол сэдэв болсон Тавантолгой, газрын тосны үйлдвэрийн талаар танилцуулав.

Засгийн эрхийг авснаас хойш томоохон бодлого хэрэгжүүлсэнгүй, энэ засгаас юу ч хүлээх хэрэггүй гэх сөрөг хүчний болоод олон нийтийн шүүмжлэлд өртсөн Ардын засаг энэ удаад “бяртай” байгаагаа харуулсан нь таван засаг, таван хувилбартай улс төрийн эрх ашгаа даахгүй унаж, гацаж явсан Тавантолгой төслийг хөдөлгөсөн явдал. Ирэх намраас Тавантолгойн IPO гаргах ажлыг У.Хүрэлсүхийн засаг хариуцах бөгөөд Д.Сумъяабазар гол тоглогч нь болох биз. Гол нь АТГ-аас асууж, зөвлөсөн л байгаа даа.

Цаашлаад сонирхвол, олон нийтийн анхаарлыг төдийлөн татахгүй ч өнө удаан жил яригдсан жижиг асуудлуудыг жижиг гэлтгүй шийдвэрлснийг хөтлөгч онцолж байна. Тухайлбал, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь зэрэг аймгуудад Ерөнхий сайд танхимын гишүүдийн хамт ажиллаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэснийг газар дээрээс нь мэдээлж байна. Харин энэ нэвтрүүлгээр онцолсон Ардын засгийн хоёр том бодлогын нэг нь газрын тосны үйлдвэрийн шавыг тавьсан явдал. Анхны ерөнхийлөгч шар дээлээ хар алтаар мялааснаас хойш бүтээгдэхүүн хуваах нэрээр түүхий газрын тосоо экспортод гаргаж байснаас өөрөөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангах нь олон жилийн мөрөөдөл байв.

Энэтхэгийн Засгийн газрын тусламжтайгаар баригдах нефть боловсруулах үйлдвэрийн ёслолд Ерөнхий сайд болон Энэтхэгийн ДХЯ-ны сайдын хамт оролцсон нь энэ удаагийн төсөл цаасан дээр биш Дорноговийн Алтанширээтэд бүтээн байгуулалт болох болов уу гэсэн эерэг хүлээлт эдийн засагт үүсгээд байна.

Гэвч, нөгөө талдаа ингэж сүржин тавьсан шав нь шав хэвээр үлдэх вий, яагаад гэвэл Монголд газрын тосны нөөц багатай, шатахуун үйлдвэрлэж чадах уу гэсэн шүүмжлэл яриа араас нь сонсогдох болдсон. Угаасаа ч газрын тосны үйлдвэр барина гэсэн Засгийн газар болгоны мөрөөдлийг Монгол газрын тосны нөөц багатай гэсэн дайвар үг дагалддаг байсан нь саяхан. Үнэндээ хөтлөгчийн хэлсэн Монгол Улс бие даасан улс юм бол шатахууны хараат байдлаасаа халах хэрэгтэй. Монгол Улс шатахууны хувьд Оросоос бүрэн хараат байсан. Үүнээс болж Кремль найтаах төдийд Монголын эдийн засаг “гэдэс гүйлгэдэг” байсан нь бас л саяхан. Нэг литр шатахуун 3000 төгрөгт хүрч, хомсдолд орж байсан нь С.Батболдын засгийн үед тохиолдож байв. Тиймээс урд хөршөөс тодорхой хэмжээний шатахуун оруулж ирэх хэлэлцээр хийснээр хойд хөршөөс шатахууны хувьд 80 хувийн хамааралтай болж багассан. Гэхдээ л шатахууны хувьд ноён Путины хараат хэвээр гэсэн үг. Хэрэвзээ У.Хүрэлсүх газрын тосны үндэсний үйлдвэр барьж ашиглалтад оруулах юм бол 21 дүгээр зууны түүхэн бүтээн байгуулалт болно. Мэдээж, Монгол Улс шатахууны хувьд бие даасан байх нь хойд хөршид эдийн засгийн болоод улс төрийн ашиггүй. Тиймээс л Монгол газрын тосны нөөц багатай, чанар муу гэсэн геологийн худлаа судалгаа гаргасныг “Засах цаг”-аар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн дэлгэсэн нь өөрийн эрхгүй сонирхол татсан юм. Д.Бямбасүрэн хэлэхдээ “Засгийн газар бодитой ажил хийж байгаа юм болов уу гэж харлаа. 1960-аад оны үед ЗХУ-ын Газрын тосны хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан Г.А. Габриелянц Монгол газрын тосны нөөц сайтай шүү. Цаанаас улс төрийн шахалт үзүүлсэн учраас Монгол газрын тосны нөөц багатай гэсэн худлаа судалгаанд гарын үсэг зурсан” тухай дурдсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол газрын тосны нөөц багатай гэсэн ойлголт бол оросуудын зохиосон үлгэр, жилдээ 1.2 тэрбум ам.долларын шатахуун худалдаж авдаг Монгол Улс үндэсний үйлдвэртэй болсноор энэ мөнгийг дотооддоо шингээх боломжтой болно. Иймээс нэгд эдийн засгийн энэ шалтгаанаар, хоёрт геополитикийн асуудлаас болж Монголыг дотооддоо шатахуун үйлдвэрлэхийг хөтлөгчийн тайлбарласнаар “жадлан эсэргүүцэгчид” олон байгаа бололтой.

Зав чөлөөгөөр үзсэн “Засах цаг”-аас үлдсэн бодол нэг иймэрхүү.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

73 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-07 122.201.22.34

кбву

Avatar

Зочин 2018-07-07 122.201.22.34

бүх шатны албан тушаалтнуудад ажлын хариуцлага тооцож ажиламаар байхийн зөрчил дутагдал гаргачихаад л ажлаа хийгээд яваад байх нь зохимжгүй тэгээд ч харицлага тооцож ажиллана гэж амлаа биз дэ

Avatar

Зочин 2018-07-07 122.201.22.34

эрүүл мэндийн сайд гэж юу хийж байна аа энэ хувийн эмнэлгүүдийн төлбөр, эмийн үнэ амандаа орсон үнээ хэлж байна эрүүл мэндийн салбарт тодорхой шинэчлэлт өөрчлөлт хиймээр байна өмнөхөөсөө юугаараа дээрдэв гэхээр тодорхой зүйл харагдахгүй л байна да

Avatar

Зочин 2018-07-07 202.9.40.113

Ажил хийвэл дуусгаж, давс хийвэл уусгаарaй!!! ЗАМД НЬ БУДИЛИУЛХАА Л ЗОГСООЧИХ! Тэгвэл тамын тогооноосоо гарах ч юм билүү?

Avatar

zochin 2018-07-07 66.181.161.108

sumiyabazar hooson tolgoi shvv

Avatar

иргэн 2018-07-07 64.119.17.1

Газрын тосны үйлдвэртэй болохыг мөнч олон хүн хүсч хүлээсээр л

Avatar

Zochin 2018-07-07 66.181.186.234

Barih geseer btal tsaana chin hyataduud gazriin todiig chin zuuj duuslaa. Dornodiin dachin tamsag gazriig zogsoogoochee.

Avatar

Монгол 2018-07-07 66.181.161.61

Энэ Монгол улсыг сөнөөх гэсэн атгаг сэтгэлтэй гаднынхны гар, хөл болсон [Хориотой Үг],луйварчидын хөлсний [Хориотой Үг] долоогч бичээч нар там руугаа Тонил !!!

Avatar

Зочин 2018-07-07 66.181.161.100

Энэтхэгийн Засгийн Газар ямар ч судалгаагүйгээр хөрөнгөө оруулж ирэхгүй л бол уу.Тэд чинь хөрөнгө мөнгөө багтааж ядсан улс биш.Харин ч мөнгөний үнэ цэнийг маниас илүү мэднэ.Тэрбум гаран хүнтэй улсын судалгаатай оруулж ирж буй хөрөнгө оруулалтыг шүүж тунгаадаг их том толгойтой улс юмаа та нар.ккк

Avatar

Зочин 2018-07-07 103.229.121.90

Ашиггүй болоод л Тамсагийн нефьтийг Хятадууд зөөгөөд байв гэж дээ. Путин маш аюултай этгээд нефьт байгалийн хийгээр Украин Европыг шантаажлаж ах дүү Украинтай дайн хийж байгаа. Монголыг бол өчүүхэн ч тоохгүй Хятадад зарчихана. Бид Путины нефьт байгалийн хийгээс тусгаар тогтнох ёстой. Одоо Оросод бензин үнэтэй болсон удахгүй манайд нэмэгдэнэ ингэхээр тусгаар улсын засгийн газар биш Оросын жижигхэн нефьтны компани манай эдийн засгийг дампууруулна ш дээ. Төр олон талт бодлого явуулж стратегийн шатахууныхаа үнийг барьж сур

Avatar

Зочин 2018-07-07 66.181.185.92

Газрын тос, темер зам гэхээр л негее бех еренхийлегч нь оросынхоо эрх ашгийг хамгаалаад тас хендлен хэвтчих биз

Avatar

Зочин 2018-07-07 27.123.212.132

Нефьт импортлогчидын эрхийг хурааж олон улсад тендер зарлах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-07-07 112.72.11.112

Ийм элий юм бичихээ болиочээ. Бодол иймэрхүү ч гэх шиг

Avatar

Зочин 2018-07-07 119.17.34.50

LV shааchihsan bultree topor, amo bie hairlalgui zutgene gej gutsaaad baisan chn huuhduud l amia aldaaad baih um?!

Avatar

Монгол 2018-07-07 66.181.161.61

Дэмжиж байна!!!Өөр гарц байхгүй!!@

Avatar

Зочин 2018-07-07 182.160.35.149

япон солонгос газрын тос баихгүи дөрөв таван том үилдвэртэи хүрэлсүх зөв ажил хииж бна

Avatar

Иргэн 2018-07-07 66.181.161.101

Бямбасүрэн гэж буруу зөнөсөн хөгшин байгааг нь мэдээд бхгүй гээд гарыэ үсэг зурцан бол одоо гаргаад ирэхэд л болоон бишүү. Буруу зөнөсөн балай өвгөн, судалгаа тооцоогүй зоригтой алхам энэ улсыг а**а шүү

Avatar

Зочин 2018-07-07 203.91.115.41

Юм уншаад ойлгохгуй байж элийрхээ боль.

Avatar

horchin 2018-07-07 66.181.179.191

chi orosiin buunii nohoi yu harin chi buruu zunuj bn

Avatar

hm 2018-07-07 66.181.161.22

ym unshad ch oilgodoggui hun ym biched bh ym

Avatar

Зочин 2018-07-07 112.72.11.105

Шинэ нисэх буудал буух нисэх онгоцгүй олдохгүй байгаа шиг юм л болох байх аа даа

Avatar

Үйлдвэр хэрэггүй 2018-07-07 202.21.106.141

Тосны нөөцгүй байж бөөн өртөг задал болж үйлдвэр барих ямар хэрэг байнаа. Хайран мөнгө хөрөнгө дэмий л үрэгдэнэ дээ. Дэлхийн зах зээл дээр нефть шатахууны хэрэглээ багасаж, өөр технологи руу шилжиж байхад манайх ганц харалган бодлоор үйлдвэр барина гээд явцуурах юм. Оросууд түүхий нефтээ зарахын мөн болж байна, үнэ хямдарч байна, цаашид цахилгаанаар явдаг хөдөлгүүр нэвтрэх гээд байхад бидэнд үйлдвэр хэрэгггүйэээ

Avatar

medemhiiregch 2018-07-07 66.181.179.191

chi mun dongodvoo tarhinii turaalaa

Avatar

Зочин 2018-07-07 182.160.35.149

улс оронд үилдвэр хэрэгтэи юун цах машин хөдөлгүүр нэг юмны битүү сураг сонсоод бураад баих юм нефтын үилдвэр дагаад хими технлоги хөгжинө зам хөгжинө гол үндсэн үилвэр шү

Avatar

haha 2018-07-07 66.181.161.22

ym unshad ch oilgodoggui 2doh teneg

Avatar

Зочин 2018-07-07 27.123.212.132

Хуцдаг халтар амаа хамхи

Avatar

Зочин 2018-07-07 202.21.106.164

МАН-ыг мундаг сайн нам гэж хэн ч магтаагүй. Тэгэхдээ л АН-ын хажууд бурхан хавьцаа л юм билээ. 17,5 хувийн өсөлтөө эдийн засгийг АН-аас өөр хэн ч -1,6 хувьтай болтол унагаж чадахгүй. 2012 онд хасах хувьтай болтлоо унана гэсэн бол хэн ч итгэхгүй байх байсан. Бүгд үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирлээ гээд ямар гоё романтик байлаа. Солонгос явах оочер хүртэл бараг байхгүй болчихсон байсан. Тэгтэл 4-хөн жилийн дотор ёстой заналтайгаар сөнөөсөн дөө. Одоо тэгээд эдийн засаг 5,1 хувийн өсөлттэй гарлаа гэхээр АН-ынхан уурлаад хараагаад зүхээд эхэлнэ. Ер нь бид АН-д ямар гэм хийсэн гээд Монголыг сөнөөх гээд зүтгээд байдаг юм бэ.

Avatar

Зочин 2018-07-07 202.21.106.164

МАН-ыг мундаг сайн нам гэж хэн ч магтаагүй. Тэгэхдээ л АН-ын хажууд бурхан хавьцаа л юм билээ. 17,5 хувийн өсөлтөө эдийн засгийг АН-аас өөр хэн ч -1,6 хувьтай болтол унагаж чадахгүй. 2012 онд хасах хувьтай болтлоо унана гэсэн бол хэн ч итгэхгүй байх байсан. Бүгд үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирлээ гээд ямар гоё романтик байлаа. Солонгос явах оочер хүртэл бараг байхгүй болчихсон байсан. Тэгтэл 4-хөн жилийн дотор ёстой заналтайгаар сөнөөсөн дөө. Одоо тэгээд эдийн засаг 5,1 хувийн өсөлттэй гарлаа гэхээр АН-ынхан уурлаад хараагаад зүхээд эхэлнэ. Ер нь бид АН-д ямар гэм хийсэн гээд Монголыг сөнөөх гээд зүтгээд байдаг юм бэ.

Avatar

Зочин 2018-07-07 202.21.106.164

МАН-ыг мундаг сайн нам гэж хэн ч магтаагүй. Тэгэхдээ л АН-ын хажууд бурхан хавьцаа л юм билээ. 17,5 хувийн өсөлтөө эдийн засгийг АН-аас өөр хэн ч -1,6 хувьтай болтол унагаж чадахгүй. 2012 онд хасах хувьтай болтлоо унана гэсэн бол хэн ч итгэхгүй байх байсан. Бүгд үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирлээ гээд ямар гоё романтик байлаа. Солонгос явах оочер хүртэл бараг байхгүй болчихсон байсан. Тэгтэл 4-хөн жилийн дотор ёстой заналтайгаар сөнөөсөн дөө. Одоо тэгээд эдийн засаг 5,1 хувийн өсөлттэй гарлаа гэхээр АН-ынхан уурлаад хараагаад зүхээд эхэлнэ. Ер нь бид АН-д ямар гэм хийсэн гээд Монголыг сөнөөх гээд зүтгээд байдаг юм бэ.

Avatar

Баянаа.Б 2018-07-07 202.70.44.116

Хүрэлсүх ерөнхий сайддаа амжилт хүсэж байна. Араггүй л Монголоо гэсэн сэтгэл зүтгэл харагдаж байна. Одоо наад авилгалчиддаа [Хориотой Үг] хий. Нефтийн үйлдвэр барьсаны чинь төлөө Бат-үүлийн баатар цолыг чамд авч өгнө шүү. Ард түмэн чамайг дэмжиж байгаа шүү.

Avatar

Баянаа.Б 2018-07-07 202.70.44.116

Хүрэлсүх ерөнхий сайддаа амжилт хүсэж байна. Араггүй л Монголоо гэсэн сэтгэл зүтгэл харагдаж байна. Одоо наад авилгалчиддаа [Хориотой Үг] хий. Нефтийн үйлдвэр барьсаны чинь төлөө Бат-үүлийн баатар цолыг чамд авч өгнө шүү. Ард түмэн чамайг дэмжиж байгаа шүү.

Avatar

Баянаа.Б 2018-07-07 202.70.44.116

Хүрэлсүх ерөнхий сайддаа амжилт хүсэж байна. Араггүй л Монголоо гэсэн сэтгэл зүтгэл харагдаж байна. Одоо наад авилгалчиддаа [Хориотой Үг] хий. Нефтийн үйлдвэр барьсаны чинь төлөө Бат-үүлийн баатар цолыг чамд авч өгнө шүү. Ард түмэн чамайг дэмжиж байгаа шүү.

Avatar

Баянаа.Б 2018-07-07 202.70.44.116

Хүрэлсүх ерөнхий сайддаа амжилт хүсэж байна. Араггүй л Монголоо гэсэн сэтгэл зүтгэл харагдаж байна. Одоо наад авилгалчиддаа [Хориотой Үг] хий. Нефтийн үйлдвэр барьсаны чинь төлөө Бат-үүлийн баатар цолыг чамд авч өгнө шүү. Ард түмэн чамайг дэмжиж байгаа шүү.

Avatar

Zochin 2018-07-07 66.181.161.77

Hurelsuhiig demjij bn. Bolovcruulah uildver bariad haraat baidlaasa angijrah yostoi. Ilairan eserguutseh humuus bl Petrovisiin Oyungerel metiin chenjuud bga

Avatar

Дэжид 2018-07-07

Үйлдвэрээ барь матадаас хятад компанийг гарга

Avatar

Иргэн 2018-07-07 64.119.18.140

МАН-ын үед ядаж замаа ч дорвитой тавьчихгүй юм аа. Тавьж бгаа нь өртөг маш өндөр, гүйцэтгэх хугацаа нь хэдэн жилээр яригддаг. Тэр барьж бгаа хятдууд нь эх орондоо бол өдий зэргийн замыг гялалзуулаад л ашиглалтанд оруулчихдаг. Онгойсон, цоорсон замыг нөхсөн болж зам засах нэр зүүх. Юухан хээхнээр мөнгө сааж сурсан нам.даа.энэ сонгоглсон гишүүдийг нь хар. Бүгд идээч,шулаач,авилгач нар.бүтэхгүй ээ.

Avatar

Одоо шоугаа зогсоо, хүүхдийн аюулгүй байдлыг хангуул, дарга нь ухаантай юм бол 2018-07-07 202.9.42.6

Ард түмний амьдралыг сүйрүүлж байж, үхсэний сайн ажиллаж байна гэж. Энэ балай топорчин гарч ирснээр үр хүүхэд үй олноороо үхэж үрэгдэж байна, бузартай

Avatar

Зочин 2018-07-07 202.9.40.2

За энэ үйлдвэрээ л босгохгүй бол өөр хийсэн доривтой ажил алга даа. Налайхын замаа ядаж шинэчилээч

Avatar

zochin 2018-07-07 64.119.27.227

Gazrin tosni uildver barina gj hadag tsai gazart bulsan 3-4 tohioldol baigaa bizdee. Sy.Batbold Selengiin Nomgond bulsan. Ochirbat deelee tosdood l bulsan. D.Erdenebat Khentiin neg sumand bulchihsan. Odoo Khurelseh genet sereed ogt yarigddaggui neg sumand bulchihlaa.

Avatar

иргэн Тамжав 2018-07-07 66.181.189.227

Засгын газрыг зад шүүмжилдэг байсан Бүргэдүүд одоо учиргүй их магтдаг болчих юм, ямар ч учиртай ургав бүү мэд ээ

Avatar

zochin 2018-07-07 66.181.161.92

Hurelsuhiin hiij bgaa ajliig demjij bn tsaashid uls ornoo ediin zasgaar ni hul deer ni bosgono gedegtitgej bn

Avatar

зочин 2018-07-07 66.181.161.27

жадлан эсэргүүцэгчидтэи сүхдэлцэн тэмцэж монголоо шаварнаас гаргахаар зүтгэж бгаа ерѳнхии саидыгаа дэмжиж бна галт тэрэг нэгэнт хѳдѳлжээ монгол сэргэн манданаа

Avatar

zochin 2018-07-07 203.91.115.40

ardchilsan nam nerte heden hulgaichig dahij songoh hereggv

Avatar

hulgaich 2018-07-07 66.181.179.191

chi dangaaraa hulgai hiihiig husee yu,goridosniich hereggui

Avatar

ман ы 2018-07-07 27.123.214.103

Ман цаг үетэйгээ нийцэхгүй намууд монгол улсыг сүйрүүлчлээ

Avatar

Зочин 2018-07-07 149.254.248.85

Баахан долдой дагуулчихсан сүр данзан царайлаад явж бгааг нь

Avatar

Ард Аюуш 2018-07-07 66.181.160.114

ТТ ОГТ ХӨДЛӨӨГҮЙ ШҮҮ ХӨДЛӨГӨНӨ ГЭЭД Л ЯРЬДАГЫН ҮРГЭЛЖЛЭЛ Л ЯВЖ БАЙНА, ҮНЭХЭЭР ХӨДӨЛГӨХӨӨР ЗҮТГЭВЭЛ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ХӨДӨЛЖ ЭХЛЭЖ МАГАД, ШАВ ТАВЬСАН НЬ ҮЙЛДВЭР БАРЬСАН ХЭРЭГ БИШ ЯДАЖ ФУНДАМЕНТ ТАВИАД ЭХЛЭБЭЛ БАРИХ НЬ ГЭЖ БОДОХООС, МАН ЗАСАГ АВМАГЦ ЯДАЖ ГАНЦ ЮМ ХИЙЖ ЭХЭЛСЭН БОЛ ОДОО ХАРАГДАЖ ЭХЛЭХСЭН, ДААНЧ ШААХААС ӨӨР ЮМ ХИЙСЭНГҮЙ ДЭЭ

Avatar

Зочин 2018-07-07 27.123.212.135

Ард түмэнтэйгээ нийлэхгүй бол дийлэхгүй.Монголыг мөхөөх баг толгойд байгааг зайлуулж чадах болуу? Ард түмэн бол хоёр хөлтэй малууд явлаг жорлонгууд тэднээс юу ч хараад нэмэргүй.Хортой хугацаа дууссан хүнсийг залгиад өтгөн шингэн болгоод доош гаргадаг 3 сая хог боловсруулах жижиг үйлдвэрүүдээс юу ч хүлээж хэрэггүй !!!

Avatar

Зочин 2018-07-07 122.216.30.97

АРДЧИЛСАН НАМЫГ ДАХИЖ ХЭЗЭЭЧ СОНГОЖ БОЛОХГҮЙ !!! ДАН ЛУЙ ВАРЧИНГУУД , ХУЛ ГАЙЧУУД !!!

Avatar

Зочин 2018-07-07 182.160.35.149

ман ан хоерыг дахин сонгож болохгүи бүгд хулгаичууд

Avatar

зочин 2018-07-07 66.181.160.8

Ашигтай , боломжтой байсан бол манай хувийнхан аль хэдийн л босгоцон байгаа даа …. Төр хийнэ гэдэг ,төрөөс төрсөн тэрбумтний тоо хэдээр нэмэгднэ л гэсэн үг дэ .

Avatar

Зочин 2018-07-07 202.9.42.6

АН ын юм үзэж нүд тайлаагүй хоосон нөхөд хувааж идэж улсаа өрөнд оруулаад бас болоогүй ээ гадныханд хамаг байдгаа тавиад туучихна. Хийсэн лай ланчигийг нь МАН ыхан дарж сэхээх гэж үйлээ үздэг. Ингээл ардчилалд шилжсэн 28 жил монгол улс өөдөлж хөгжсөн юмгүй арчаагаа алдаад өрт улс өөдөлдөггүйн жишгээр өлмөн зэлмэн явцгааж бндаа. Дахин АН ыг сонгож хэрхэвч болохгүй

Avatar

Балайд зориулав 2018-07-07 124.158.107.71

Ийм балай юмнуудыг яана даа. Ухаан нь илий балай болсон юмнууд улсаар нэг дүүрэн. Өнөөдрийн өр шир шийдэж байгаа асуудлыг харьцуулаад харах ухаан даанч алга. Чамаас асуухад өнөөдөр танай энхрий хайрт МАН түүний авилгалч дарга юу хийж байгаа вэ? Танай бурхан МАН-ын Монгол банкны ерөнхийлөгч 7 хоногт долларын ханшийг 500 төгрөгөөр өсгөсөн нь Чамд үнэхээр ашигтай байсан уу? Үзэн ядаж байгаа АН 4 жилд долларын ханшийг 600 төгрөгөөр өсгөөд Эдийн засгийн эрчим буй болж байсаныг харсан уу? Дарга нарынхаа худал ярьж байгаагч ойлгохгүй балайнууд минь

Avatar

Өөрт нь 2018-07-07 66.181.176.125

Жилийн 10 хэдэн хувийн хүүтэй зээлийг улсдаа юм хийх биш хувьдаа хусах малууд л авна шүү дээ.үхсэн хатсаны э/з эрчимжсэн б.хав монгол хүн бүр мартхааргүй доошилсон.

Avatar

Зочин 2018-07-07 66.181.161.10

Яана даа. Ухаанд нь ухна ишиг унасан юм уу? Саран дээрээс ирсэн үү? Бонд хуваалцсан уу? Аль нэг нь л байх.

Avatar

Гоку 2018-07-07 66.181.161.104

Үхэж хэвтсэн хуучин нийгмийн үлдэгдэл шаар минь олон юм хуцалгүй далд ор

Avatar

Balaigiin balaid! 2018-07-07 66.181.160.56

AN ued ediin zasag saijirsan gevuu estoi kutsvaa ichih nuurgui deeremchid!ta nariig tenger nirgeesei bilee heleh ch muu ug oldohgui bn ardchilaliig ta nar neere unen uneguiduulsendee muu hogiin shaaruud!

Avatar

sogtuu 2018-07-07 66.181.179.191

Arhichin mini eliirehee boli bagach gesen eruul baij uz

Avatar

Зочин 2018-07-07 182.160.35.149

ман нам 28 жилиин 20 д нь төр бариасан бна хэн илүү улс орныг буснуулсан бна би ман ыг гэж бодож баигаа

Avatar

балайд зориулавд зориулав 2018-07-07 122.201.26.172

Улс орныг нүд халтирмаар болгосон хүмүүс бол АРДЧИЛСАН НАМынхан

Avatar

Зочин 2018-07-07 66.181.161.80

Shan medee shar deelin enger archd hayhgui heregjuulvel shan bndaa

Avatar

Зочин 2018-07-07 27.123.212.128

ЗАСАГ ЦАГ НЭВТРҮҮЛЭГ СОНИРХОЛТОЙ ДААЦТАЙ БАРИМТУУДТАЙ ШИЙДСЭН ОЛОН АЖИЛТАЙ САЙН НЭВТРҮҮОЭГ БОЛСОН БАЙНА БИЛЭЭ. У. ХҮРЭЛСҮХ ХҮҮ МОНГОЛЫГ БОСГОНОО.

Avatar

Зочин 2018-07-07 66.181.189.161

ГАзрын тосны үйлдвэрийг шоу биш жинхэнэ ажил, жинхэнэ бүтээн байгуулалт байсныг харах цаг ойрхон байгаа гэж итгэж байна.

Avatar

Зочин 2018-07-07 192.160.102.169

Тавантолгойг тойрч хичнээн ч жил хэрэлдэв дээ зоригтой шийдэж байгаа Хүүкд баяр хүргье.

Avatar

Зочин 2018-07-07 192.160.102.169

Тавантолгойг тойрч хичнээн ч жил хэрэлдэв дээ зоригтой шийдэж байгаа Хүүкд баяр хүргье.

Avatar

Zochin 2018-07-07 27.123.214.115

Гүйээ нээрээ ийм сайхан мэдээ дуулах өдөр байх блгүйдээ. Монгол түмний минь заяа буян түшнээ. Хийж бгаа ажлыг нь дуустал нь хийлгэх хэрэгтэй. Завсар гаргуул дахиал зогсоочиж мэднэ.

Avatar

zochin 2018-07-07 195.228.45.176

AN or tavij MAN darj bn. AN booj uheh geed uurlaad bga haragdsan, novshnuud uls oron suitgej hayaad l buutsgaasan daa.

Avatar

Иргэн 2018-07-07

Ашгүй дээ нэг ч гэсэн сайн мэдээ. Хүрэлсүх жил болоогүй байхаа, олон том том асуудлыг шийджээ одоо шударга бус нөхдүүдээ зайлуулвал Браво.

Avatar

Зочин 2018-07-07

,,,

Avatar

zochin 2018-07-07 66.181.160.97

Benzinee Mongoldoo hiideg boloh olon jiliin noroodliig boditoi ajil bolgoj bgaa Xurelsukhd bayar hurgey

Avatar

Зочин 2018-07-07 122.201.24.120

одоо муу ажиллаж байгаа сарангэрэл, цогзолмаа нараа солиод шинэ бага бүрдүүлээд явбал ч үр дүн бий

Avatar

Зочин 2018-07-07 27.123.212.128

У.Хүрэлсүх үнэхээр олон жил гацсан ажлуудыг шийдэж чадаж байна. Одоо л нэг эдийн засаг сайжирч амьдрал ахуй дээшлэх нь дээ.

Avatar

горидох хэрэгтэй юу 2018-07-07 103.57.93.199

Шав тависнаар хөдөлдөг бол их сайн хэрэг. Харамсалтай нь шав тавсан болгон хөдөлж хөгжиж сайн үр дүнд хүрсэн ьн нин цөөхөн. БАярлах оройтохгүй ээ. Эрт баяралчихаад дараа нь гомдох гэж юм байна шүү. Сайн, муу гэж нэгнээ харлуулах,бас хийснээс хэт хөөрөгдөх нь аль аль хортой тул магтах, муулахаа түр хойш тавиад жаахан тэвчих ээ ард иргэд минь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж