"Ubike" түрээсийн дугуйн үйлчилгээг эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.07-нд нийтлэгдсэн

"Ubike" түрээсийн дугуйн үйлчилгээг эхлүүлжээ

"Ubike" түрээсийн дугуйн үйлчилгээг эхлүүлжээ

“Шарк танк’ нэвтрүүлгийн шилдэг оролцогч Никель Ганбаа буюу Г.Дашням 253 сая төгрөгийн төслөө амжилттай танилцуулж шаркуудаас хөрөнгө оруулалт авахаар болсон билээ. Нэвтрүүлгийн шилдэг оролцогч Г.Дашням энэхүү хөрөнгө оруулалтын тусламжтайгаар үйлдвэрийн тоног төхөөрөмж, ажлын байраа сайжруулах боломжтой болсон.

Тэгвэл Г.Дашням “Дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох ‘UB Bike’ төслийн сонгон шалгаруулалтад тэнцэж өнөөдрийн байдлаар дугуйнуудаа үйлдвэрлэж дуусчээ. Энэ онд 45 байршилд 500 ширхэг дугуйг түрээсийн үйлчилгээнд гаргах аж. Цаашид 2020 он гэхэд 150 зогсоол, 2000 унадаг дугуйтай болох юм. Энэ талаар албаны хүнээс тодруулахад ‘Өчигдрөөс /2018.07.06/ эхлэн түрээсийн унадаг дугуйнуудыг дөрвөн зогсоолд байршуулсан.Иргэд түрээсийн дугуй үйлчилгээг ашиглах боломжтой болж байгаа. Өнөөдөр мөн адил дөрвөн зогсоолд дугуйгаа байршуулна. Ирэх даваа гаригт албан ёсны нээлтийн ажиллагааг зохион байгуулна’ гэж албаны хүн мэдээллээ.

Энэ жилийн хувьд түрээсийн дугуй үйлчилгээний хамрах  хүрээ нь  баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой хойшоо их тойруугийн дотор байхаар төлөвлөгөөнд тусгагджээ. Түрээсийн дугуйн үйлчилгээний үнийн хувьд нэг цагийн хөлсийг 1000 төгрөг, хоёр цаг нь 1500 төгрөг, гурван цаг нь 2000 төгрөг байхаар тооцсон байна. Хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд  төлбөрийн тариф дээр  цаг тутмын 500 төгрөг  нэмж бодогдох гэнэ. Унадаг дугуйн түрээсийн төлбөрийг төлөхөд төлбөр тооцооны ухаалаг шийдлийг ашиглаж, “UBIKE” аппликэйшн нэвтрүүлж эхэлжээ.

 Түрээсийн дугуйг хэрхэн ашиглах  вэ?

Анх бүртгүүлэхдээ 10000 төгрөгийн хураамж төлөх бөгөөд дансаа цэнэглэснээр таны дугуй унах эрх нээгдэх юм. Ингэснээр өөрт ойрхон зогсоолоос өөрийн сонгож авсан дугуйны  QR кодыг уншуулж дугуйны түгжээг тайлна. Дугуйг зөвхөн хамрах хүрээн дотор зогсоолоос зогсоолын хооронд  унах аж.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж