ДАШТ-ий үеэр Бразилын шигшээ багийн тоглогч Неймар талбай дээр хэрхэн жүжиглэхийг үзүүлсэн гэхэд болно. Ямар сайндаа л түүнийг ‘Drama Queen’ буюу ‘Жүжгийн хатан’ гэж нэрлэх вэ дээ. ДАШТ дуусаагүй байгаа ч аль хэдийн түүний талбайд хэвтсэн хугацааг гаргаж амжжээ. Тэрбээр талбайд өвдөж буй мэт дүр үзүүлэн, өнхөрч, хөрвөөн нийт 13 минут 50 секунд газар хэвтжээ.
Түүнийг шөвгийн 16-ын Бразил Мексикийн шигшээ багтай тоглох үеэр гаргасан авир дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчдийн урмыг хугалж, хөл бөмбөг сонирхогч, тайлбарлагчдын дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Тус тоглолтын үеэр тэр таван минут, 30 секундын турш талбайд хэвтсэн аж. Швейцарын эсрэг тоглолтын үеэр гурван минут, 40 секунд хэвтжээ.