Урианхай сурын харваа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.07.07-нд нийтлэгдсэн

Урианхай сурын харваа эхэллээ

Урианхай сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам өнөөдөр /2018.07.07/ Урианхай сурын харваагаар эхэллээ. Эрийн гурван наадмын хүчит бөх, сур харваа, хурдан морь нь эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхтэй. Үүн дотроос сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн онцлогтой юм. Манай оронд үндэстэн ястны онцлогийг дагаад гурван янзын сур харваа буюу халх, урианхай, буриад гэсэн төрлөөр сур харваж байна.

Урианхай сурын харваад нийтдээ 200 гаруй харваач оролцож байгаагаас 16 улсын мэргэн цолтон, 64 спортын дэд болон мастер цолтон харваж цэц мэргэнээ сорьж байна. Түүнчлэн Урианхай сурын энэ цаг үеийн хамгийн дээд цолтон болох Эрхий мэргэн Баян-Өлгий аймгийн буянт сумын харъяат Ч.Жамбал, Дархан мэргэн М.Батгэрэл нар харваж байгаа бөгөөд 30 сум тавих юм байна. Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харвааны аваргууд өнөөдөр тодорч маргааш Буриад сурын харваагаар үргэлжлэн явагдана.

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж