40 метр квадрат, 511 шоо дөрвөлжин нүднээс бүрдсэн энэхүү хана Францын нийслэл Парис хотын Монмартре дүүргийн Жан Риктюсийн өргөн чөлөөнд байрладаг. Ханыг франчууд “Би чамд хайртай” гэж нэрлэдэг.
Ханыг 2000 онд уран бичээч Федерик Барон, зураач Клэйр Кито нар санаачлан бүтээжээ. Энэ ханан дээр “Би чамд хайртай” гэдэг үгийг дэлхийн 250 гаруй хэлээр 311 удаа бичсэн байдаг аж.
1992 онд Фредерик Барон дурлалт хосуудад зориулж үргэлж ямар нэгэн юм хийх тухай боддог байжээ. Ингээд Парисийн гудамжинд бүх улсын хэл дээр ‘Би чамд хайртай’ гэж бичих санаа төрж бүх хэл дээрх хувилбарыг нь цуглуулж эхэлжээ. Хаана аль ханан дээр бичихээ сонгож чадахгүй байсаар Парисын зүрхэн хэсэг Жан Риктюсийн гудамжинд зурхаар шийджээ. Энэ дунд Монгол кирил болон Монгол бичгээр бичсэн хувилбар ч бий гэнэ.