Белги хожиж, Бразил нутаг буцахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2018.07.07-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Белги хожиж, Бразил нутаг буцахаар боллоо

Белги хожиж, Бразил нутаг буцахаар боллоо

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх хоёр дахь багаар Белгийн шигшээ баг тодорлоо.

Казан хотод өнгөрсөн шөнө дэлхийн таван удаагийн аварга Бразил болон Белгийн шигшээ багийн тоглолт боллоо. Тоглолт 2:1-ээр Белгийн шигшээ багийн хожлоор өндөрлөлөө.

Бразилын Фернандино тоглолтын 13 дахь минутад өөрийн хаалгандаа авто гоол хийж, 1:0-оор белгичууд тэргүүлж эхэлсэн. Удалгүй 31 дэх минутад Кевих Де Брюни хоёр дахь гоолыг оруулж, Белгийн шигшээ баг эхний үед 2:0-оор илүүрхэж эхэллээ. Дэлхийн таван удаагийн аварга, дэлхийн үнэтэй тоглогч Неймар тэргүүтэй бразилчууд хүнд байдалд орсон. Энэ байдлаас тоглолтын хоёрдугаар үед гарах гэж хичээсэн ч чадсангүй.

Белгийн шигшээ баг шөвгийн 16-д Японы багийг 3:2-оор хожсон юм.

Бельгийн шигшээ багийн дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн өндөр амжилт бол 1986 оны Мексикт болсон ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан амжилт юм. 2014 онд Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-ий шөвгийн наймд Аргентины шигшээ багт хожигдож (1-0) байсан удаатай. Тэгвэл энэ удаа хасагдах шатанд Япон, Бразилыг хожин хагас шигшээд үлдээд байна.

Франц, Белгийн тоглолт долдугаар сарын 10-ны өдөр болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж