Франц хагас шигшээд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Франц хагас шигшээд үлдлээ

Франц хагас шигшээд үлдлээ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх эхний багаар Францын шигшээ баг тодорлоо.

Шөвгийн наймд учраа таарсан Уругвай, Францын шигшээ багийн тоглолт хуучнаар Горький, одоогийн Доод Новгород хотын 45 мянган хүний багтаамжтай “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тоглолт 2:0 онооны харьцаагаар Францын ялалтаар өндөрлөлөө.

Тоглолтын эхний үеийн 40 дэх минутад Уругвайн Бентакур алдаа гаргаж, Францын Рафаэлв Варан чөлөөт цохилтоо амжилттай болгосноор 1:0-оор францчууд тэргүүлж эхэлсэн. Удаах гоолыг 61 дэх минутад Антуан Гризманн орууллаа. Тоглолтын үлдсэн цагт уругвайчууд гоол хийх гэж оролдсон ч амжилттай болсонгүй.

Гризманн гурав дахь гоолоо хийж, мэргэн буучдын жагсаалтын гуравдугаар байрт бичигдлээ. Тэрбээр энэ дэлхийн аваргын багийнхаа анхны гоолыг Австралийн хаалганд хийж байсан бол (06.16) бол удаах гоолоо хасагдах шатанд Аргентинтай тоглоход мөн эхний гоолыг оруулсан. Тэгвэл өнөөдөр Уругвайн хаалганд нэг гоол хийж, мэргэн буучдын жагсаалтад гуравт бичигдэж эхэллээ. 

Хэсэгтээ Австрали, Перуг хожиж, Данитай тэнцсэн Францын шигшээ баг хэсгээ тэргүүлсэн. Улмаар шөвгийн 16-д Аргентиний шигшээг 4:3-аар хожсон юм. Энэ тоглолтод 19 настай залуу од Килиан Мбаппе хоёр гоол хийж, багаа хожилд хүргэснээс гадна өөрийгөө нээж чадсан. 

1998 оны дэлхийн аварга Францын шигшээ баг 21 дэх удаагийн ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх эхний багаар тодорлоо.

Өнөө шөнө Бразил, Белгийн шигшээ багийн тоглолт Казан хотод болж, хоёр дахь баг тодорно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж