Замын цагдаагийн албанаас алба үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдын ар гэр, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэх “Бид мартахгүй” өдөрлөгийг долдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байна. Амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйл хэргийг нь мөнхжүүлэх зорилгоор жил бүр дээрх өдөрлөгийг зохион байгуулдаг аж.
Одоогоор холбоо тогтоох боломжгүй байгаа доорх алба хаагчдын гэр бүл төрөл төрөгсдийг Замын цагдаагийн захиргааны удирдлагийн хэлтэст хандахыг хүсэж байна.
- 1983 онд Хан-Уул дүүргийн 120 мянгатын уулзварт албан үүргээ гүйцэтгэж яваад олон хүүхдийн амь аварч өөрөө, осолд өртөж амь насаараа хохирсон Б.Доржигжид,
- 1970 онд Хан-Уул дүүргийн 120 мянгатын уулзварт албан үүргээ гүйцэтгэж яваад осолд өртөж амь насаараа хохирсон Б.Дарьсүрэн,
- 1961 онд Алба үүргээ гүйцэтгэж яваад осолд өртөж амь насаараа хохирсон Б.Надмид,
- 1982 онд Хан-Уул Үйлдвэр кобинатын замд албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаараа хохирсон Г.Чимэддорж,
- 1982 онд Хан-Уул дүүргийн 120 мянгатын уулзварт албан үүргээ гүйцэтгэж яваад осолд өртөж амь насаараа хохирсон Ж.Лхагвасүрэн,
- 1970 онд Баянгол дүүргийн нутаг Баруун дөрвөн замын уулзварт албан үүргээ гүйцэтгэж яваад осолд өртөж амь насаараа хохирсон Ц.Жамсран,
- 1982 онд Баянзүрх дүүргийн нутаг Зүүн дөрвөн замд автомашинтай үүрэг гүйцэтгэж байгаад амь насаараа хохирсон М.Чулуунбат,
- 1997 онд Сүхбаатар дүүргийн нутаг Сэлбийн гол орчим зугтаасан жолоочийг журамлах гэж байгаад осолд өртөж амь насаараа хохирсон Ц.Энхбат,
- 2001 онд Хан-Уул дүүргийн нутаг байнгын постонд үүрэг гүйцэтгэж байгаад бусдын гарт амиа алдсан Д.Ганбат нарын гэр бүл, төрөл төрөгсдийг тус албаны Захиргааны удирдлагын хэлтсийн албаны 310 тоотод ирж уулзахыг хүсэж байна.
Э.Бурам