Морины замыг камержуулж, барианы хамгаалалтын шугамыг уртасгажээ

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Морины замыг камержуулж, барианы хамгаалалтын шугамыг уртасгажээ

Морины замыг камержуулж, барианы хамгаалалтын шугамыг уртасгажээ

Ардын хувьсгалын түүхт 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлджээ. Баяр наадмын үеэр үүрэг гүйцэтгэх алба хаагчдынхаа болон наадамчин олны аюулгүй байдал, ая тухыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ Санхүү, аж ахуйн албанаас бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн байна. Тухайлбал, “Хүй 7 худаг”-т  явган хүний зам тавьж, гэрэлтүүлгийн системийг шинэчилжээ. Мөн наадамчин олны аюулгүй байдлыг хангах, тэднийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын цэргийн тавдугаар ангийн алба хаагчид морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж байгаа бөгөөд шонгуудад цацруулагчтай тэмдэг, тэмдэглэгээ нааж байна. Мөн хурдан морины уралдааны замыг камержуулжээ.

ЦЕГ-аас энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар замын цагдаагийн 27 постыг байгуулах аж. Иргэдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллах энэхүү постуудын хоёрыг нийслэлийн Налайх, Сонгинохайрхан дүүрэгт байгуулах бол орон нутагт 17 аймгийн 25 цэгт пост барих юм байна. 

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж