Наадмын нээлтийн тасалбарыг дөрвөн цэгт борлуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Наадмын нээлтийн тасалбарыг дөрвөн цэгт борлуулж байна

Наадмын нээлтийн тасалбарыг дөрвөн цэгт борлуулж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний төв болох Мишээл экспо төв, Дүнжингарав, Зургаан буудал дахь Оргил худалдааны төв, Драгон дахь Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд иргэдэд зориулан худалдаалж байна. Харин жуулчдад зориулсан тасалбарыг Нийслэлийн аялал жуулчлалын газарт борлуулж байгаа юм байна. Өмнө жилүүдэд нэг цэгт зарж, үзэгчид олон хоног дараалалд зогчдог байсан бол энэ жил дээрх газруудаар түгээснээр иргэдэд илүү хялбар болно гэж албаныхан хэлж байна. 

Наадмын нээлтийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаараад иргэдэд 16000, 20000, 24000 төгрөг, жуулчдынх 25 ам.долларын үнэтэй аж. 

Э.БУРАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж