Ослын улмаас хоёр хүний амь эрсдэв

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Ослын улмаас хоёр хүний амь эрсдэв

Ослын улмаас хоёр хүний амь эрсдэв

Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Бор хошуу гэх газар өчигдөр /2018.07.05/ 13.25 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, 35-44 насны дөрвөн эрэгтэй зорчигч сууж явсан ‘Сүзүки Эскадо’ загварын суудлын автомашин, 40 настай эрэгтэй Б-ийн жолоодож явсан ‘Исүзү Гига’ загварын ачааны автомашинтай мөргөлджээ.

Ослын улмаас 35-40 насны хоёр эрэгтэй нас барж, хоёр нь хүнд гэмтсэн байна. Замын цагдаагийн албанаас ослын талаар тодруулахад “Ослын шалтгааныг шууд хэлэх боломжгүй ч хурд хэтрүүлсэн, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсэн, хамгаалах бүс бүслээгүй зэрэг зөрчил илэрсэн” гэлээ. Зам тээврийн ноцтой ослууд гарч иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа тул Замын цагдаагийн албанаас иргэдэд хандан тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурдаа тохируулж, эгнээ байраа зөв эзлэхийг анхааруулж байна.

 

Э.Бурам

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж