Тоглож явсан охин 220 вольтын тогонд цохиулж амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Тоглож явсан охин 220 вольтын тогонд цохиулж амь насаа алджээ

Тоглож явсан охин 220 вольтын тогонд цохиулж амь насаа алджээ

 Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхэд осолд орж, амь насаа алдсан харамсалтай хэргүүд гарсаар байна. Улаанбаатар хотод цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс хоёр ч хүүхэд амь насаа алдсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Цэнгэлбаяраас тодрууллаа.  

-Долоон настай охин тогонд цохиулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Уг хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

-Өчигдөр гарсан ослын тухайд Налайх дүүргийн зургадугаар хорооны Горхины баруун салаанд  долоон настай эмэгтэй хүүхэд тогонд цохиулсан байдалтай нас барсан” гэсэн дуудлага 15.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн. Хэргийн газарт Налайх дүүргийн жижүүрийн шуурхай алба очиж шалгахад “Болор”амралтын газрын хойд талын 10 айлын тог дамжуулдаг 220 вольтын цахилгааны шон газар унасан байсан. Улмаар цахилгаан утасны хажуугаар дугуйтай явж байсан охин утсан дээр унахдаа тогонд цохиулж амь насаа алдсан хэрэг гарсан. Одоогоор уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасаг шалгаж байна.

-Эмийн сангийн гадаа амиа алдсан хүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн бэ. Хэргийн урьдчилсан дүгнэлт гарсан уу?

-Сүхбаатар дүүргийн долдугаар хороо “Эко шинэс” эмийн сангийн гадаа тоглож явсан есөн настай хүү тогонд цохиулсны улмаас эндсэн хэрэг 2018 оны зургадугаар сарын 25-ны өдөр гарсан. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар шүүх шинжилгээний дүгнэлт болон, мэргэжлийн хяналтын дүгнэлт хараахан гараагүй байна.

-Он гарсаар цагдаагийн байгууллагад хүүхэдтэй холбоотой осол хэрэг хэчнээн бүртгэгдсэн бэ?  

-2018 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад золгүй байдлаар амь насаа алдсан 34 хүүхдийн хэргийг шалгаж байгаа. Хүүхэд бэртэж гэмтсэн асуудал өмнөх жилүүдийг бодвол 34 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн баяр наадмын үеэр эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулж, элдэв төрлийн ослоос сэрэмжлэхийг байхыг зөвлөж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж