Хадгаламж зээлийн хоршоодыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Хадгаламж зээлийн хоршоодыг шалгаж байна

Хадгаламж зээлийн хоршоодыг шалгаж байна

Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зохицуулалтын байгууллагуудад шалгалт хийж байгаа билээ. Тухайлбал, dанк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудад хийх шалгалт өнгөрөгч сард эхэлж, нийслэлийн 437 ББСБ-ыг хамруулсан бөгөөд дүгнэлт өгөх шатандаа үргэлжилж байна. Харин энэ долоо хоногт Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дод шалгалт хийж байгаа.

Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй 289 хоршоо ажилладаг. Шалгалтад 186 нь буюу нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хоршоод хамрагдах юм. Мөн шалгалтаар хууль тогтоомжийн хэрэгжилт, тэр дундаа Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг хянах ажээ.

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж