Хогийн цэгийг “Эко” хүүхдийн тоглоомын талбай болголоо | News.MN

Хогийн цэгийг “Эко” хүүхдийн тоглоомын талбай болголоо

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Хогийн цэгийг “Эко” хүүхдийн тоглоомын талбай болголоо

Хогийн цэгийг  “Эко” хүүхдийн тоглоомын талбай болголоо

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишигийн санаачлагаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Тереза” ахмадын халамжийн төвтэй хамтран тус хорооны хогийн цэг, гуу жалга байсан газрыг засаж тохижуулан ногоон байгууламж бүхий эко тоглоомын талбай байгууллаа.

Тус тоглоомын талбай байгуулагдсанаар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ салхинд гаргах, хүүхдүүд аюулгүй орчинд, ая тухтай тоглож наадахад тохиромжтой орчин бий болж байгаа юм. Мөн ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөж дасгал хийх боломжтой чийрэгжүүлэх төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд тоглоомын талбайн резинэн хавтантай, байгалийн зүлэгжүүлэлт хийсэн гэдгээрээ онцлог юм.

Үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Ц.Эрдэнэбаатар, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, Тохижилт үйлчилгээний төвийн дэд захирал Ч.Базарзаяа, 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишиг, ГБХЗХХэлтсийн дарга О.Мягмарсүрэн, Тереза ахмадын төвийн Монгол дах салбарын захирал болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Иргэд, хогийн цэг байсан талбайг засаж тохижуулан ногоон байгууламжтай тоглоомын талбай санаачлан хийж, Яармагийн хүүхэд багачууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг өрнүүлж байгаа санаачлагч нарт талархал илэрхийллээ.

“Эко дүүрэг” болохын төлөө хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууддаа талархал илэрхийлье. Бид бүхний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлэх болтугай.

Эх сурвалж: ХУД

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-06 66.181.183.171

ЭКО хүүхэд юм уу ЭКО талбай юмуу шал согтуу Болор дуран гуай !!???

Avatar

zob 2018-07-06 66.181.187.141

neg ch gesen bodit ajil …..ura !!! bayar hurgei

Avatar

Зочин 2018-07-06 64.119.19.120

Элдэв халдварыг нь сайн ариутгасан буй заа гэж найдна… Тэгхэгүй бол …

Avatar

зочин 2018-07-06 150.129.142.170

эко хүүхэд гэж ямар хүүхэд байна аа?

Avatar

mongol 2018-07-06 202.21.106.145

gazriig avchee

Avatar

Зочин 2018-07-06 124.171.98.248

Hursh baishin ni tereZa tuv u?

Avatar

Зочин 2018-07-06 202.179.31.104

Hamag gaigui gazar house-nd, hamgiin taaruu hogiin tsegiig huuhduuded ugch dee. Uuriin erhgui ingej bodogdow. Gehdee huuhduudiin umnuus eejuudiin umnuus bayarlaj baina. Demii ug dongossond sorry

Avatar

zochin 2018-07-06 66.181.170.34

unen helleee shuuu yadaj zamuun urd baij boloogui ym bhdaa

Avatar

odyssei 2018-07-06 122.201.23.122

Khan uul dajgyi shu. Yum hiigeed l bga yum. Ger horoololiin hyyhdyyd togloh gazartai bolj de

Avatar

Зочин 2018-07-06 202.179.26.42

баяр хүргэе гэхдээ жаахан л багадуулчиж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж