Шри-Ланк улсын Коломбо нийслэлээс 241 километрийн зайд орших Маттала Ражапакса олон улсын онгоцны буудлыг Энэтхэг улс үйл ажиллагааг удирдахаар болсон байна.
Нийт 210 сая ам долларын өртөгтэй баригдсан тус онгоцны буудал нь дэлхийн хамгийн том зэлүүд онгоцны буудалд тооцогддог ажээ.
“Бид 20 тэрбум рупигийн хохирол учруулсан энэ сөнөж байгаа онгоцны буудлыг аврах ёстой” гэж Шри-Ланк улсын Иргэний нисэх болон агаарын тээврийн яамыг хариуцсан сайд Нимал Сиридала де Силва мэдэгджээ.
Матала онгоцны буудал нь Махинда Ражапакса ерөнхийлөгчийн засаглалын үед, Хятадын тусламжтайгаар баригдаж байсан аж.
Жилд нэг сая зорчигчийг хүлээн авах чадалтайгаар байгуулагдсан бөгөөд анхны үйл ажиллагаагаа 2013 онд эхлүүлж байжээ. Харин хамгийн сүүлийн олон улсын нислэг өнгөрсөн тавдугаар сард болж өнгөрчээ.
Эх сурвалж : The Hindu
Г. Батмандах