19 компанийн 5,364,818 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

19 компанийн 5,364,818 хувьцаа арилжжээ

19 компанийн 5,364,818 хувьцаа арилжжээ

2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 5,364,818 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Монинжбар’ (MIB+13.33%) болон ‘Монгол Шуудан’ (MNP+2.41%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Оллоо’ (OLL-15.00%) болон ‘Атар Өргөө’ (ATR-11.30%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр ‘TOP 20’ индекс 19545.46 нэгж болж 0.13 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,415,596,563,069 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж