Японы эзэн хаан Акихито албан үүрэгтээ буцаж орлоо

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Японы эзэн хаан Акихито албан үүрэгтээ буцаж орлоо

Японы эзэн хаан Акихито албан үүрэгтээ буцаж орлоо

Японы эзэн хаан Акихитогын бие өнгөрсөн долдугаар сарын 2-нд өвдсөн гэж мэдээлж байсан билээ. Тэгвэл түүний бие эдгэрч үүрэгт ажилдаа буцан орсон байна.

84 настай Акихито Япон улсад хүрэлцэн ирж байгаа элч төлөөлөгчдийг угтах арга хэмжээнд оролцжээ. Эзэн хаан Акихито Сейчеллес улсын элч Вивианне Фок Таве болон Сейнт Киттс ба Невис хамтын нөхөрлөлийн улсын төлөөлөгч Жасмин Хаггинс нартай долдугаар сарын 5-нд уулзсан байна.

Ирэх 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд Акихитог хааны хэргэм зэргээс нь түдгэлзүүлэх бөгөөд түүний хүү ханхүү Нарухито залгамжлах юм.

Эх сурвалж : Asahi

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж