“Залуу хос” орон сууцны хороолол гэж олон залуусыг хулхидсан. Тухайн үед “Хямд үнэтэй орон сууцны хороолол барина” гэж хүмүүсээс мөнгө аваад байраа ч бариагүй, мөнгийг нь ч буцааж өгөөгүй гэдэг юм билээ. 2000 оноос авахуулаад зургаан жил гаруй хугацаанд үргэлжилсэн энэ залилангийн хэрэг арай гэж нааштайгаар шийдэгдсэн ч Монголын залуучуудын холбоо, Ц.Зоригтбаатар хоёрын нэр шороонд хутгалдсан. Монгол Улс бол залуусын орон. Гэтэл залуусын байгууллага нь иймэрхүү өнгө төрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь залуусыг дорд үзсэн хэрэг гэдэг нь мэдээж. Ямартай ч Ц.Зоригтбаатар ерөнхийлөгч өчигдөр 90 нас хүрсэн Монголын залуучуудын холбоог амь тасалдахаас нь өмнө өөр хэн нэгэнд шилжүүлээсэй. Сүүлийн үед залуучууд түүнийг “Монгол Мубарак” гэдэг болсон байна лээ. Оргүй ч биш байх аа.
"Улс төрийн тойм" сонин