“Заамарын амин сүнсийг аврахын тулд хатуу тэмцэнэ” | News.MN

“Заамарын амин сүнсийг аврахын тулд хатуу тэмцэнэ”

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

“Заамарын амин сүнсийг аврахын тулд хатуу тэмцэнэ”

“Заамарын амин сүнсийг аврахын тулд хатуу тэмцэнэ”

Төв аймгийн Заамар сумын иргэд нутагт нь хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа талаар өнөөдөр /2018.07.06/ мэдээлэл хийлээ.

Ердөө 240 мянган га газартай Заамар суманд 1992 оноос хэрэгжиж эхэлсэн “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд 50 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж 120 тонн алт олборлосон ч өнөөдрийн байдлаар нэг ч га талбайд нөхөн сэргээлт хийгээгүй аж. Улмаар тус сумын 5000 гаруй иргэд уул уурхай явуулаагүй байгаа хоёр хэсэгт хуваагдан амьдарч байгаа юм байна.

Гэтэл уг хоёр хэсгийн нэг болох Өгөөмрийн арын тохойг “Эко алтан Заамар” хэмээх уул уурхайн компани ухаад эхэлжээ. Уурхайн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс /2018.5.30/ нутгийн иргэд тэмцэж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа аж.

Уурхайн үйл ажиллагааны улмаас тус хэсэгт байрлах Баянгол хэмээх элэг, цөс, ходоодны рашаан ширгэсэн байна. Мөн Өгөөмрийн арын тохойд Хатан туулыг магтан бичсэн Цогт тайжийн бичигт хад, Кинданы үед хамаарах бичиг, тамга зэрэг олдвор байдаг аж.

Тиймээс аймгийн Засаг даргын удирдамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг гарч, шалгалт явуулжээ.  Шалгалтаар “Эко алтан Заамар” компани Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ) хийлгэхдээ нутгийн иргэдийн санал, тэмдэглэлийг тусгаагүй тул БОНБҮ-ний тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоож, уурхайг лацаджээ. Гэвч шалгалтын хэсэг явсны маргаашаас компани дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Аргаа барсан иргэд “Заамар сумын иргэд нутагт нь уул уурхайн үйл ажиллагаа явуулахын эсрэг олон жил тэмцэж, эрх бүхий хүмүүст шаардлага хүргүүлдэг ч тэднээс хариу ирдэггүй. Уурхайн гадаа жагссан ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс энэ удаад нутгийн амин сүнс болсон Өгөөмрийн арын тохойг аварч үлдэхийн тулд эрх бүхий хүний шийдвэрийг хүлээлгүй, өөрсдийн хүчээр хатуу тэмцэнэ” гэж байлаа.  

Р.Ренчиндулам

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-06 66.181.160.34

Заамар ч аль хэдийн өнгөрсөн байхаа!! 1990-ээд оноос л ухаж сүйтгэж эхэлсэн, одоо эрүүл юм үлдсэн юм уу??

Avatar

mgl 2018-07-06 202.9.42.7

Эрх мэдэлтэнгүүд чинь энэ улсын төлөө биш болсон шүү дээ. Та нар өөрөө өөрсдийнхөө төлөө яв, тэмц.

Avatar

зочин 2018-07-06

Элэнцгийн чинь засгаас зөвшөөрөл авах,энэ газар шороо чинь дороо байгаа баялагтайгаа ард түмний бидний өмч гэдэгийг мэдэх үү?

Avatar

иргэн 2018-07-06

АЛТ нэртэй хөтөлбөрийг анх хэн санаачлаж монгол орны газар шороог орвонгоор нь эргүүлэх ажлыг эхлүүлсэн бэ?Эрлэг гэж хэрэвээ байдаг бол түүний бие төлөөлөгч тэр этгээдийн санаачилсан,эхлүүлсэн энэ нүгэлт ажил монгол улсын хэмжээнд,газар нутаг дээр нөхөж барахын аргагүй үнэхээр их гай тарьж байна,ер нь нөхөн сэргээлт гэдэг бол зүгээр л өөрөө өөрийгөө хуурсан-бусадын тархи толгой эргүүлсэн дэмий үг,алт олборлолт бол богино хугацаанд түр зуур мөнгө олох,хойч үеэ цөлмөх ийм л хамгын хортой арга ажиллагаа,алт хөтөлбөрийг санаачлаж газар дэлхийг сүйтгүүлсэн этгээд аль муугаа үзэж халуун тамд унах болтугай.

Avatar

Нинжа 2018-07-06 66.181.189.168

Юуны чинь амин сүнс гэж, алтыг нь бүрэн авч дуусгаад нөхөн сэргээж газар тариалан, хадлангийн талбай болгох гэж байна. 4 жилийн дараа арвин ургац авч, ард иргэдэд тарааж өгнө. Хүлээж бай.

Avatar

Зочин 2018-07-06 43.242.243.131

ТАНАЙ ТӨВ АЙМАГААС ОЛОН ЖИЛ СОНГОГДОЖ БАЙГАА МЕЭ САЙН МЭДЭЖ БАЙГАА

Avatar

Зочин 2018-07-06 119.17.34.50

Zaamariig hangalttai l talhallaa daa, odoo boloo um bishu?! Tor zasag n atsaa uhaad suudag um bol doo???

Avatar

Болд 2018-07-06 43.228.129.65

Засгаас зөвшөөрөлийг нь аваад ажиллаж байгаа компанитай харин ч сум засаг захиргаа нь хамтран ажиллах хэрэгтэй. Гол нь дууссаны дараа нөхөн сэргээлтээ л шаардах ёстой. Тэрнээс биш хэдэн хүмүүс очоод байгаль орчин нутаг усаа хамгаална гэж худлаа яриад хэрэггүй, нинжа ороод сүйтгэвэл бүр хоосон нүх л үлдэнэ. Угаасаа Заамараар дүүрэн хоосон хөндий ухаад хаясан талбай дүүрэн байгаа, харин ч тэр хоосон ухаад хаясан газруудын эздийг олж нөхөн сэргээлт хийлгэх шаардлагаа тавих ёстой болов уу?

Avatar

Зочин 2018-07-06 87.118.116.12

Өөрсдөө хайр гамгүй ухдаг халтар нинжа нар бас даварч байна шүү. Төрөөс зохион байгуулалттай явуулж байгаа Алт хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөл юмыг нь аваад ухаж байгаа компаниудыг яах гэж ингэж байдагийн. Цаг үргэлж шантааж хийнэ. Нэг л их нутаг усандаа хайртай хүмүүс. Жинхэнэ дээрээ өөрсдөө нутаг усандаа хайр гамгүй ханддаг зоргоороо хүмүүс байж худлаа шантааж хийх гэж дайрдаг хөгийн новшнууд. Нэг компани нэг гайгүй юм ухаад авбал шантаажаалаад дайрчихдаг. Давраад байлгүй нөхөн сэргээлтийг нь шаардаач. Бусдын ажлыг тайван хийлгэ.

Avatar

зочин 2018-07-06 64.119.22.36

…олон жил тэмцэж, эрх бүхий хүмүүст шаардлага хүргүүлдэг ч тэднээс хариу ирдэггүй…
Тэгэхээр аль ч Засаг иргэдийн тэмцэл, шаардлагад туйлын гөлгөр хандсаар иржээ.
Хөөрхий ард түмэн…

Avatar

Зочин 2018-07-06 87.118.116.12

Үхсэн хатсаных нь тэмцэл байхав. Гайгүй нэгнээс нь таван цаас салгачих гээд үхэлдэж явдаг хэдэн гарууд байдаг юм

Avatar

би 2018-07-06 43.228.130.66

хайран газар нутаг минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж