Эдийн засаг огцом сэргэж, өрийн хэмжээ буурчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Эдийн засаг огцом сэргэж, өрийн хэмжээ буурчээ

Эдийн засаг огцом сэргэж, өрийн хэмжээ буурчээ

Дэлхийн банкнаас өнөөдөр /2018.07.06/ Монгол Улсын энэ оны эхний улирлын эдийн засгийн тайланг танилцууллаа.

Монгол улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьд байсан бол 2017 онд 5.1 хувь, 2018 оны эхний улирлын байдлаар 6.1 хувьд хүрч огцом өсөлттэй гарчээ. “Түүхийн эдийн үнэ өндөр хэвээр байгаа, Засгийн газраас эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд өнгөрсөн жил Монгол Улсын хувьд харьцангуй сайн жил байсан. Энэ жил ч энэ эрч хэвээрээ үргэлжлэх төлөвтэй байна. Эл тааламжтай нөхцөл байдлын үр дүнд төсвийн болон гадаад сектор сайжирч, Монгол Улсын Засгийн газрын өр бага зэрэг буураад байна.” хэмээн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч доктор Жон Паскаль Нгану онцолсон юм.

Богино болон дунд хугацааны эдийн засгийн төлөв эерэг ч суурь бүтцийн эмзэг байдлаа арилгах шаардлагатай байгааг Дэлхийн банкнаас гаргасан эдийн засгийн энэ удаагийн тайланд онцолсон байна. Мөн тайланд өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд хэт өөдрөг, бодит байдалтай уялдаагүйгээс гарсан сөрөг үр дагавруудыг харгалзан үзэж хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахыг анхааруулжээ. Энэ оны хувьд төсвийн алдагдал буурсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлтэй байна.

Эдийн засгийн өсөлт цаашид 2019, 2020 онуудад нэмэгдэж 6 хувийг давахаар байна. Уул уурхайн салбарт их хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх төлөвтэй байгаа юм байна.

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон Паскал:

Эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан бол нүүрсний үнийн өсөлт байгаа. Нүүрсний салбарын гүйцэтгэлүүд нилээд өндөр гарсан. Нүүрсний экспорт анх удаа 40 сая тонныг давлаа. Мөн хувийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт нэлээд хэмжээгээр нэмэгдсэн, дотоодын бодлогын дорвитой өөрчлөлтүүд явагдсан учраас зах зээлийн идэвхжилийг нэмэгдүүлсэн. Энэ нь эдийн засгийн өсөлтийг хурдацтай сэргэхэд нөлөөлсөн байна гэлээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж