"Хүндэт өргөмжлөл"- ийн эзэд тодорлоо | News.MN

"Хүндэт өргөмжлөл"- ийн эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

"Хүндэт өргөмжлөл"- ийн эзэд тодорлоо

Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар, салбарын төлөөлөл  албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас онцолж Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг билээ. Энэ дагуу нэр бүхий таван иргэнийг Засгийн газрын тогтоолоор шагнасныг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд  өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж өглөө.

Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар

  • Чулууны Анхбаяр   Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-усчин

  • Лхагвын Дорж : Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч

  • Аварзэдийн Мөнхбат  Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын жолооч
  • Шонхорын Уранчимэг Уул уурхай, хүнд үйлдвэхрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Архивын эрхлэгч
  • Хандсүрэнгийн Хатанбаатар  Монголын Оюун Ухааны академийн захирал нарыг тус тус шагнав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртсэн та бүгдэд халуун баяр хүргэе. Төр улс, Монгол Эх орныхоо төлөө хийж бүтээсэн бүхэнд талархал илэрхийлье. Цаашдын ажил, үйлст тань  амжилт хүсье” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-06 64.119.19.17

Хөдөлмөрийн яам гэж байхад дөнгөж шинээр яаманд ороод нэг жил болоогүй өмнө энд тэнд ЭША хийж бсан нэг нөхрийг ЗГ ын хүндэт өргөмжлөл авч байсан. сайдын үзэмж болсон утгагүй нагнал болсондоо утгаа олбол сайхан шагнал

Avatar

Зочин 2018-07-06 27.123.214.115

ene uhna 2r sariin nastai tegeed budaa kkk

Avatar

Зочин 2018-07-06 202.21.98.10

Барилгын яамны хүний нөөцийн ажилтан өөрийгөө шагнуулж байсан санагдана. Тэрээр дараа нь яамнаас хөөгдсөн сурагтай

Avatar

Зочин 2018-07-06 43.243.161.23

Харин нүдээ олсон шагнал байна гээд хэлчихэе. Урд нь бол энэ шагналыг мөнгөн дүн ихтэй учраас яг үнэхээр Төрийн албанд үр бүтээлтэй ажилласан хүнд биш, хэдэн яамны хэрүүлч авгай нар дарга нарын Ну а, арын хаалганы юу ч мэдэхгүй бацаан хүртэл авч шагналтын нэр хүндийг нь унагаж байсан. Заавал жил бүр бүх яамдаас нэг хүнд өгдөг байсан. Харин ч сайн жишиг тогтоолоо. 4-5 хүнд бас яг ажил хийж байгаа олон нийт хүлээн зөвшөөрсөн тийм хүмүүст өгсөн байна. Хүрэлсүх нээх юм хийж гавихгүй байгаа, хэлсэндээ хүрэхгүй байгаа ч гэсэн харин энэ шагналын арга хэмжээ нь нүдээ олжээ гэж хэлэе.

Avatar

зочин 2018-07-06 64.119.22.36

Өмнө голдуу яамдын дарга нар энэ шагналыг авчихдаг байсан.
Энэ удаад харин нилээд бүтээлч, хөдөлмөрч хүмүүст олгосон байна.
Баяр хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж